Мэдээллийн технологийн үндэсний паркийн бизнес инкубаторт элсэхийг хүсэж буй мэдээллийн технологийн чиглэлээр болон мэдээллийн технологид суурилсан бизнес эрхлэгч компани /гарааны компаниуд/, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьж байна.
Инкубатор нь инноваци, технологид суурилсан шинэ санаа, бизнесийг амжилтанд хүрэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хөтөлбөр юм.
Элсэхийг хүсэгчдэд зориулсан семинарыг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр МТҮП-ын “Coworking Space 2” танхим (217 тоот)-д 10:00 цагт зохион байгуулах ба http://incubator.itpark.mn/admission цахим хаягаар орж бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийн хураамж хувь хүн 100,000 төгрөг, компани бол 150,000 төгрөг байна.
Инкубаторт элсэснээр оффисийн өрөө, интернэт зэрэг дэд бүтцийн хөнгөлөлт эдлэхээс гадна ITPark –н зохион байгуулдаг хөрөнгө оруулагчдийн, менторшипийн болон коммунити сүлжээнд нэгдэж бизнесээ дэмжүүлэх, хөгжүүлэх гэх мэт олон давуу талуудтай юм.
Инкубаторт элсэхийг хүсэгчдийн материалыг 2018 оны 3 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн 16:00 цаг хүртэл МТҮП-ын 222 тоот өрөөнд ажлын цагаар (08:30-17:30) хүлээн авах ба 2018 оны 03 сарын 30-ны өдөр сонгон шалгаруулалтыг МТҮП-ын 217 тоот /Coworking space 2/ өрөөнд болох юм байна.
Нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг технологийн дэвшилд суурилан шийдвэрлэсэн байдал нь элсэгчдийн давуу тал болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://incubator.itpark.mn/incubator/for-applicants цэснээс авна уу
Холбоо барих утас: 976-11-318044, 88998444
Монгол улс, Улаанбаатар- 14200
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49
Мэдээллийн технологийн үндэсний парк

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
