ОХУ-ын Якутск хотын нисэх буудлаас хөөрч өндрөө авч байсан онгоцны ачааны хэсэг задарч ачиж явсан алт,үнэт чулуу,цагаан алт асгарчээ. Шинжээчдийн үзэж буйгаар уг онгоцонд ачиж явсан 9000 кг алт нислэгийн талбай дээгүүр цацсан “будаа” мэт тарсан гэж YakutiaMedia агентлаг уламжилсан байна. Алт асгарсан талбайг хамгаалалтад авсан бөгөөд хэнийг ч тийш нэвтрүүлэхгүй байгаа аж. Онгоцны буудалд өндөржүүлсэн хяналт шалгалт гаргаж,харуул хамгаалалтыг чангатгасан гэж албаны эх сурвалж мэдээлж байна.
“Якутск” онгоцны буудлаас хөөрсөн ачааны “АН-12” онгоц “Нимбус” агаарын тээврийн компанийнх аж. Осол гарах шалтгаан нь агаарын хөлгийн зүүн талын ачааны таг гэнэт онгойсон байна. Хөлгийн багийнхан үүнийг мэдмэгц онгоцыг Якутскаас 12 км зайд орших Маган сууринд аюулгүй газардуулжээ. Агаарын хөлгийг нислэгт бэлдэж техникийн үйлчилгээ хийсэн инженер техникийн ажилтнуудыг шалгаж эхэлсэн байна. Уг онгоц нисэхэд ямар ч доголдол байхгүй гэж нислэгийн зөвшөөрөл олгосон баримт бичгийг нисэх багийнхан хяналтынханд үзүүлжээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
