Сүүлийн хэдэн өдөр сошиал ертөнцөөр “Алтжин” группийн захирал Г.Алтанг хил давах гэж байхад нь саатууллаа,АТГ-аас түүнийг байцаасан гэх мэт мэдээлэл цацагдлаа. Тэр ч байтугай Г.Алтжинг Монгол Улсын хилээр орж,гарах, гадаадад зорчихыг хориглосон гэж ч бичив. Тэр эмэгтэйг баригдаасай,хоригдоосой гэж хүсдэг хүмүүс олон бололтой. Харин түүнтэй уулзсан сэтгүүлч яагаад ийм мэдээлэл өдөр алгасахгүй гараад байгааг сонирхжээ.
Г.Алтжин сэтгүүлчийн асуултад “Намайг сүүлийн үед АТГ-аас байцаасан, гэрчээр дуудсан, хилийн хориг тавьсан, “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой зэрэг мэдээлэл цацагдаж байна. Хуулийн байгууллагаас надад хэн ч хандаагүй. Ямар ч байцаалт өгөөгүй . “Жаст” –ын Ш.Батхүүг ч би мэдэхгүй. Миний хүү Сүрэнгээр дамжуулан “Хадгаламж” банкнаас 32 сая.ам долларын зээл авч байсан юм билээ. Үүнээс өөр ямар нэгэн байдлаар түүнтэй холбоогүй” гэсэн байна. Г.Алтжингийн тухай эсрэг,тэсрэг мэдээллийг харахад цөөхөн монголчууд бие биеийнхээ мууд дурлах нь хэрээс хэтэрчээ гэж бодогдов. Монголчууд цөөхүүлээ. Тийм тусмаа нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг байвал сайнсан.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
