Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг, туршлага солилцох сүлжээ (MEFIN, The Mutual Exchange Forum on Inclusive Insurance)-ний 2018 оны даргаар сонгогдлоо. Энэхүү сүлжээ нь даатгалын бодлого боловсруулагч, зохицуулагчдын хамтын бүтэц бөгөөд сүлжээний гишүүдийн саналаар дарга, дэд даргыг жил тутам шинээр сонгодог юм. Энэ удаагийн сонгуульд манай улстай Шри Ланка, Пакистан Улсын зохицуулагч байгууллагын удирдлагууд нэр дэвшиж өрсөлдсөн юм.
ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс хэрэгжүүлж буй “Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” хөтөлбөрийн хүрээнд бий болгосон дээрх сүлжээнд өнөөдрийн байдлаар манай улсаас гадна Индонез, Вьетнам, Пакистан, Филиппин, Балба, Шри Ланка улсууд байнгын гишүүнээр хамрагдаж байна.
MEFIN-ий ерөнхий удирдлагыг Бүс нутгийн Удирдах хороо гүйцэтгэх бөгөөд гамшгийн эрсдэлийн даатгал, хяналт, зохицуулалт, бизнесийн загвар, чадавх бий болгох болон мэдлэгийн менежментийн асуудлуудыг эрхэлсэн ажлын хэсгүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт, Олон улсын зөвлөлгөөн, семинар, хэлэлцүүлэг явуулах, туршлага судлах зэрэг олон арга хэлбэрийн ажил явуулдаг бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сард хөтөлбөрийн Төр, хувийн хэвшлийн III зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ.
Сүлжээний ээлжит Олон улсын зөвлөлгөөн өнөөдөр Шри Ланка Улсын Коломбо хотноо эхэлж буй бөгөөд Төр, хувийн хэвшлийн V зөвлөлдөх уулзалт энэ сарын 21-22-ны өдрүүдэд болно.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
