Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шинь Хайминтай уулзлаа. Уулзалтаар БНХАУ-ын ЗГ-аас олгох буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар ярилцсан юм.
Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газрын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох хүрээнд 300.0 сая ам.долларыг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барьж байгуулах асуудлыг МУ-ын ЗГ-ын тогтоолоор шийдвэрлэсэн. Дээрх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д энэ оны 04 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх хүрээнд уг асуудлыг 2 дугаар улиралд багтаан эхлүүлэх, санхүүжилтийг олгох асуудлыг түргэлүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн тухайгаа ярилцсан юм.
Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Зиньпин-ийн санаачилгаар “Нэг бүс ба зам” Олон Улсын дээд түвшний чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын хийсэн уулзалтын үеэр хятадын талаас Монгол Улсын Засгийн газарт ирэх 3 жилд олгох 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоо амалсан. Уг асуудлын хүрээнд Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг эрчимтэй бууруулах зорилгоор гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжруулах, инженерийн дэд бүтэц хүрэлцээгүй бүсүүдэд “Сервис центр” бичил дэд төвүүдийг байгуулах төслийн ажлыг яаралтай эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийж холбогдох журмын дагуу шийдвэрлэх, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсын Засгийн газарт 1.0 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгох хүрээнд 350.0 сая юанийн буцалтгүй тусламжийг МУ-ын барилгын салбарт “1008 айлын түр байрлах орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж Хятадын төр, хувийн хэвшлийн холбогдох шинжээчид, судалгааны баг хамтран ажиллаж төсөл эхлэх бэлтгэл ажлыг хоёр тал бүрэн хангасан байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д айлчлах үеэр дээрх төслийг хэрэгжүүлэх тухай захидал солилцох талаар болон бусад асуудлаар ярилцлаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
