Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум энэ онд Монгол Улсад зохион байгуулагдана. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын 2013 онд Бээжин хотноо байгуулсан гэрээнд “Талууд Монгол, Хятадын форумыг жил бүр ээлжлэн зохион байгуулна” гэж заасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 2015 онд Улаанбаатарт гарын үсэг зурсан тунхаглалд хоёр улсын хэвлэл мэдээллийн харилцан солилцоог улам идэвхжүүлэх, зөвлөлдөх уулзалт, форум зэрэг хамтын ажиллагааг тогтмол зохион байгуулна гэж заасны дагуу Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр тал ээлжлэн зохион байгуулсаар ирсэн юм. Тэгвэл энэ онд Монголд зохион байгуулагдах Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форумыг Өмнөговь аймагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр энэ сарын 17-ны өдөр Өмнөговь аймагт ажиллаж, тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форум хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, улс орны хөгжил дэвшил, соёлыг сурталчлах томоохон арга хэмжээ болдог. Форумын арга хэмжээнд Монгол Хятадын сэтгүүлчдээс гадна олон улсын мэдээллийн томоохон агентлагуудын сэтгүүлчид ирж, арга хэмжээг сурталчилдаг. Тиймээс энэ форум Өмнөговь аймагт төдийгүй Монгол Улсад өрнөж байгаа бүтээн байгуулалт, уул уурхайн салбар дахь хөгжил дэвшил, ард түмний амьдралыг олон улсын хэмжээнд сурталчлах томоохон боломжийг бидэнд олгоно” хэмээн онцолж байна.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
