Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д хийсэн туршлага судлах айлчлалынхаа хүрээнд 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Дэлхийн банкинд зочилж, Дэлхийн банк болон Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албаны хамтарсан Хулгайлагдсан хөрөнгийг буцаах “СтАР” санаачилгын мэргэжилтэн төлөөлөгчидтэй уулзаж, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Дэлхийн банкны Нийтийн албаны салбарын асуудал хариуцсан нэгжийн ахлагч Жоел Туркевитз өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд манай улсын хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын санхүүгийн болон авлигын гэмт хэргийг илрүүлж, шалгах чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, зөвлөгөөн, Авлигатай тэмцэх газрын хөрөнгө, орлогын бүрдүүлэлт, хяналт шалгалтын цахим системийг хөгжүүлэх төслүүдийг амжилттай зохион байгуулж ирснийг онцлоод шинээр хэрэгжиж буй төсөлд тусгах саналуудын харилцан ярилцав.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, хөрөнгө, орлогын бүрдүүлэлт, хяналт шалгалтын цахим системийг хөгжүүлэх, гарын авлага боловсруулах зэргээр дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Дэлхийн банк болон Хулгайлагдсан хөрөнгийг буцаах СтАР санаачилгын мэргэжилтнүүдэд талархаж, цаашид шинээр хэрэгжүүлэх төсөлдөө авлига, санхүүгийн гэмт хэргийг олон улсын хэмжээнд мөрдөн шалгах чиглэлд мэргэшүүлэх сургалтуудыг тусган оруулж, хамтын ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Уулзалтын төгсгөлд хоёр тал үргэлжлэн санал солилцож, нэмэлт ажлуудыг тусгахаар тохиролцсон байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
