Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол Улсад зудын гамшиг 2.5 жилийн давтамжтайгаар тохиолдож байна. Өнгөрсөн зун Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь гандуу байсны улмаас олон мянган малчин өрх өвс тэжээлээ бэлтгэх боломжгүй болсон байна.
2017-2018 оны өвөлжилтөөр манай улсын 15 аймгийн 80 сум цагаан зудтай, 12 аймгийн 43 сум цагаанаар зудархуу байдалтай байв.
Монголын улаан загалмай нийгэмлэг нь 2017-2018 оны өвөл Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон Британийн улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр өвөлжилт хүндэрсэн аймгуудын зорилтот бүлгийн 4500 малчин өрхөд нийт 1.2 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн. Энэхүү тусламжийг өнгөрөгч 12-дугаар сараас эхлэн бэлэн мөнгө болон малын эрдэст тэжээлийн багц, өвс, тэжээл, хүнсний багц, ашигт долооц зэрэг мал маллагаанд шаардагдах чухал зүйлсээр баяжуулан багцалж 2-3 удаагийн зохион байгуулалтаар шууд орон нутагт хүргэж, малчдад олгосон билээ.
Гэсэн хэдий ч аймаг, сум, баг, онцгой байдлын газар болон малчин иргэдээс тусламж хүссэн албан бичиг ирсээр байгаа юм.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн баг нь хүүхэд залуучуудад хүнлэг, энэрэнгүй үзэл төлөвшүүлж, хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцох боломжийг олгох зорилгоор жил бүр “Малчдад туслах аян”-ыг зохион байгуулдаг билээ. Харин энэ жилийн хувьд уг аянаа өргөжүүлэн Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгууллаа. Энэхүү аянд нийслэлийн 6 дүүргийн ЕБ-ын 75 сургууль, 121 цэцэрлэгийн хүүхэд багачууд оролцсоноос гадна багш, ажилтан, эцэг эхчүүд сайн дураараа нэгдэн хандив тусламж өгсөн байна.
Зудын хүндрэлд өртөж болзошгүй малчдад туслах хүмүүнлэг үйлсийн “Хайрцаг дүүрэн хайр” аянд сайн дураар оролцож, хойч үедээ эерэг үлгэрлэл бий болгосон багачууд,багш, ажилчид, эцэг эхчүүд сургууль цэцэрлэгийн хамт олондоо талархсанаа илэрхийлье.

Өнөөдөр Монголын улаан загалмай нийгэмлэг хамтарч ажилласан Нийслэлийн боловсролын газар болон хандивын аянд оролцсон байгууллагуудад талархал илэрхийлж, аянд цугларсан зүйлсийг сэтгүүлчдэд танилцуулан тусламжийг зүйлсийг аймгуудад хүргэхүүлэхээр ачуулж, үдэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Нийслэлийн Боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нар дүүрэг тус бүрээс уг аянд манлайлан оролцсон дараах сургууль, цэцэрлэгүүдэд “Талархал”-ийн бичиг дурсгав. Аянд идэвхтэй манлайлж оролцсон,
- • Хан-Уул дүүргийн 18-дугаар сургууль, 223 дугаар цэцэрлэг
- • Чингэлтэй дүүргийн 37-дугаар сургууль, 103 дугаар цэцэрлэг
- • Сүхбаатар дүүргийн 1-дүгээр сургууль, 175 дугаар цэцэрлэг
- •Сонгинохайрхан дүүргийн 67-дугаар сургууль, 113 дүгээр цэцэрлэг
- • Баянзүрх дүүргийн 14-дүгээр сургууль, 211 дүгээр цэцэрлэг
- • Баянгол дүүргийн “Хүслийн өргөө” сургууль, 197 дугаар цэцэрлэг
- • Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс
- • Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст “Талархал”-ын бичиг дурсган нийт оролцогчиддоо талархал дэвшүүлэв.
Мөн уг аяныг идэвхтэй зохион байгуулсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороодод “Талархал”-ын бичиг дурсгав.

Аяны хүрээнд цугларсан хандивын эд зүйлсийг цагаан зудтай байгаа Баянхонгор, Дархан, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Булган аймгууд руу илгээлээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
