Өнөөдөр харагчин үхэр өдөр

2018 оны 03-р сарын 22 өдөр, 08 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 3 сарын 22. Пүрэв (Бархасвад) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 5, харагчин үхэр, суудал шороо, мэнгэ 6 цагаан, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:52-19:07.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, мал арвижих маш сайн. Гэвч хонь, үхэр, луу, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Могой, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, үхэр, луу, нохой жилтнээ сөрөг муу.
-Ном унших, замд гарах, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэр авах, төрөх, буяны үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, номын үйл гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх