Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд Монголын үндэсний бөхийн холбооны байр буюу Бөхийн өргөөнд ирж гүйцэтгэх ажиллагаа хийх гэсэн боловч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Р.Энхтайван тэргүүтэй ажилтнууд Монгол бөхийн өргөөн дэх Р.Нямдоржийн өрөө рүү орох гэсэн боловч чадсангүй. Р.Нямдоржийн хүү, Улсын гарьд Н.Ганбаатар гүйцэтгэгчдийг эсэргүүцэн тэдэнд саад учруулсан байна. Тэрээр “Аавын бие муу байна. Наад бичгээ ирэх даваа гаригт хүлээлгэж өг. Хөгшин хүн өвдсөн байна.” гэх зэргээр эсэргүүцжээ.
Тус холбооны “Их Эе” хурал маргааш болно. Уг хурлын өмнө өнгөрсөн 2017 оны тавдугаар сарын 28-нд “Их Эе” хурлаараа “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг тэргүүнээр сонгосон тухай шийдвэрийг танилцуулах гэж ирсэн ч гарьд Н.Ганбаатарын эсэргүүцлээс болж шүүхийн шийдвэрийнхэн арга мухардсан байна. Тус холбоог олон жил удирдсан Р.Нямдорж суудлаа тавьж өгөхөөс татгалзсаар жилийн нүүр үзэж буй. Иймд Л.Чинбатыг тус холбооны тэргүүнээр сонгосон шийдвэрийг хүлээн авч, МҮБХ-ны ээлжит “Их Эе” хуралд танилцуулахыг шүүхээс шийдвэрлэжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэхүү шийдвэрийг өмнө нь албан бичгээр танилцуулсан боловч Р.Нямдорж хүлээн аваагүй аж. Тиймээс өнөөдөр албадан танилцуулахаар ирсэн нь энэ аж.
Н.Манлай

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
