“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналын сонгон шалгаруулалт болно

2018 оны 03-р сарын 22 өдөр, 17 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC0002 22

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг болж, олон улсын стандартыг ханган, улс орныхоо хөгжлийн илэрхийлэл, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болон үнэлэгдсэн дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуучлал ба бизнесийн шинэ чиглэлийн онцгой бүтээн байгуулалтад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог уламжлалтай.

“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшүүлэхэд Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар – өөрийн орон нутагт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг; Төрийн яамд – өөрийн салбарт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг; Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд – өөрийн дэмжиж буй бүтээн байгуулалтыг санал болгох эрхтэй бөгөөд эрх бүхий байгууллагууд 4 дүгээр сарын 01-ний өдрийн доторөөрийн саналыг холбогдох баримт бичгийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байх шаардлагатай.

Шагналд нэр дэвшүүлэх бүтээн байгуулалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан, төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нягтлан судалж, сонгон шалгаруулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх