Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн Лондон хотноо зохион байгуулагдаж буй “Их Британийн Финтек долоо хоног-2018” арга хэмжээнд оролцож байна. Долоо хоногийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа олон улсын арга хэмжээнүүдэд Европ, Азийн санхүүгийн технологи хөгжүүлэгч нар, бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллагын төлөөллүүд оролцож, финтекийн хөгжлийн өнөөгийн байдал болон хэтийн чиг хандлагын талаар ярилцаж буй юм.
Их Британи болон Европын улс төр, эдийн засгийн нөлөө бүхий хүмүүс, Евразийн хөрөнгө, санхүүгийн томоохон байгууллагууд нэг дор цуглан олон талт болон хоёр талын уулзалт, бүсчилсэн хурал, зөвлөгөөнүүдийн хийж буйн дотор “Евразийн Финтек форум” энэ лхагва гаригт боллоо. Санхүүгийн үйлчилгээний мэргэжлийн өрсөлдөх чадварыг хангах, эдийн засгийн тогтворжилтод чиглэсэн бодлогын үйл ажиллагаа явуулдаг Их Британийн TheCityUK байгууллага Лондонгийн Хөрөнгийн Биржтэй хамтран зохион байгуулж тус форумд Хорооны дарга С.Даваасүрэн оролцож, Монгол Улсын санхүүгийн зах зээлд нэвтэрч, хөгжүүлж буй дэвшилтэт технологиуд, финтекийн хууль эрх зүй, зохицуулалтын орчин, өнөөгийн байдал, чиг хандлагын талаар танилцууллаа.

Тэрбээр форумын үеэр Евразийн улсуудын санхүүгийн зохицуулах байгууллагууд, төв банкууд, судалгааны институциудын удирдах хүмүүстэй уулзаж, финтекийн орчин дахь санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, түүний зохицуулалтын талаар санал солилцов. Мөн форумд оролцсон финтект хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч олон улсын компаниудыг Монгол Улсын зах зээлд хамтран ажиллахыг уриаллаа.
Форумд Төв Азийн улсуудыг төлөөлж Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Казакстаны Их Британид суугаа Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчид, Гүрж, Киргиз, мөн Их Британи дахь Худалдааны консулаараа ахлуулсан Турк Улсын бүрэлдэхүүн оролцсон юм. Түүнчлэн ОХУ-ын Санхүүгийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцож, Евразийн бүс нутаг дахь финтекийн хөгжил, үзүүлэх нөлөө, хэтийн чиг хандлага болон хяналт, зохицуулалтын талаар хэлэлцэв.
_______________________________________


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
