Өнөөдөр хөхөгчин туулай өдөр

2018 оны 03-р сарын 24 өдөр, 09 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 3 сарын 24. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 7, хөхөгчин туулай, суудал огторгуй, мэнгэ 4 ногоон, хэрцгий охин-5 од, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:48-19:10.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэмтэй.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Газар усны үйл, үхэгсдийн үйл, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малын үйл, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, бэрийн үйл, анд нөхөр бололцоход муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх