Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Нийслэлд ирсэн гадна дотны зочдыг угтах эхлэл болсон Хан-Уулчууд урин хаврыг угтан “Хоггүй Хан-Уул 2018” аяныг 2 дахь жилдээ амжилттай эхлүүлээд байна.
Хоёр сарын хугацаанд хэрэгжих “Хоггүй Хан-Уул” аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн хур хог, ахуйн хог хаягдлыг цэвэрлэж нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах юм.
Энэ жилийн тухайд “Хоггүй Хан-Уул” аяныг 14-р хороо, Өлзийт хорооллоос эхлүүлж барилгын материалын хаягдал, малын сэг зэмийн овоолго бүхий үүсмэл хогийг цэвэрлэсэнээр эхэллээ. 14-р хорооны нутаг дэвсгэрийг үүсмэл хог хаягдлаас салгахад хог ухах, ачих, түрэх зориулалт бүхий нийт 15 автомашин, техник хэрэгслийг ашигласан бөгөөд цаашид малын сэг зэмийг ил задгай хаяж буй малчид болон аж ахуйн нэгжүүдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлд анхаарч ажиллах юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын ажилчид, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-ын ажилчид, иргэд оролцлоо.
Аяны үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Нийслэлд ирсэн гадна, дотны зочдыг хамгийн эхэнд угтдаг Хан-Уулчууд “Хоггүй Хан-Уул” аяныг 2 дахь жилдээ амжилттай эхлүүллээ. Энэхүү аяныг дүүргийн маань иргэд дэмжиж маш идэвхтэй оролцдог. Өнгөрсөн жил Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 365 аж ахуйн нэгж “Хоггүй Хан-Уул” аянд сайн дураараа оролцож, орчин тойрныхоо хог хаягдлыг цэвэрлэсэн. Мөн аяны хүрээнд 29 цэцэрлэг, 18 сургуулийн сурагчдад хогийг ангилан ялгах тухай сургалт хийсэн. “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилтын хүрээнд “Хоггүй Хан-Уул”, “Хоггүй Хороо” зэрэг аянуудыг зохион байгуулж тодорхой үр дүнгүүд гарч байна. Тиймээс “Хоггүй Хан-Уул” аянд дүүргийнхээ иргэд, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалъя” хэмээн албан ёсоор нээлээ.
2017 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 49 үүсмэл хогийн цэгийг “Хоггүй Хан-Уул” аяны хүрээнд цэвэрлэж, барилгын хаягдал материалыг дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар, зөвшөөрөлгүй хаясан барилгын компаниудад хариуцлага тооцож ажилласан. Энэ жилийн тухайд ил задгай жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол, хайхрамжгүй иргэдийн гудамж талбайд хаясан хур хогыг ачиж тээвэрлэн, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж ажиллахаар төлөвлөөд байна.
“Хоггүй Хан-Уул 2018” аяны үйл ажиллагааг дэмжиж дүүрэгт байрлах аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэг, иргэдийг идэвхитэй оролцоцгооё.Хан-Уул дүүрэг Хотын хамгийн цэмцгэр дүүрэг болохыг эрмэлзэх болно













Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
