Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж буй “Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалт “Blue Sky” зочид буудлын Кристал танхимд боллоо.
Тус уулзалтад Монгол Улсад суугаа элчин сайдууд, Ерөнхий консул, Олон улсын байгууллагын төлөөлөгчид болон хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын төлөөллүүд оролцсон юм.
“Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалтыг нээж Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Хүрэлцэн ирсэн Элчин сайдууд, суурин төлөөлөгчид болон сэтгүүлчид та бүхэнд талархал илэрхийлье. Энэхүү уулзалт нь Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчдийн газруудыг хэвлэл мэдээлэлтэй холбож өгөх, харилцаагаа улам өргөжүүлэх, мөн сэтгүүлчдийг төлөөлөгчийн газраас нь эх сурвалжаа авах, энэ бүх сувгийн нээхэд маш чухал үүрэгтэй, зөв зүйтэй арга хэмжээ боллоо” хэмээн онцлон тэмдэглэв.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Монголын сэтгүүлзүйн салбарын шинэ дэвшилтэд хөгжил болон 10 жилийн зорилт, 2018 оны бүтээлч ажлын төлөвлөгөөгөө танилцуулав. Тэрээр 105 жилийн түүхтэй Үндэсний сэтгүүлзүйн салбар, 67 жилийн түүхтэй МСНЭ-ийн нэр хүндийг өндөрт өргөж, ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийг хамгаалан хөгжүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын ажилтан ажиллагсад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх ашгийг тууштай хамгаалах, санхүүгийн хараат бус байдлыг дээшлүүлэх, гадаад харилцааг хөгжүүлж МСНЭ-ийн бие даасан, хараат бус, шинэ дэвшилтэд хөгжлийг авчрахын төлөө зорьж байгаагаа илэрхийллээ. Мөн элчин сайдууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарахад, МСНЭ гадаад харилцаагаа улам өргөжүүлэхэд үр дүнтэй арга хэмжээ боллоо гэдгийг тодотгосон юм.
“Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалтад Монгол Улсад суугаа элчин сайд, Ерөнхий консул, дипломатууд, олон улсын байгууллагын төлөөллүүд зэрэг 30 гаруй зочид хүрэлцэн ирж, сэтггүүлзүйн салбар салбарын төлөөлөл бүхий 50 гаруй сэтгүүлчид, редактор, эрхлэгч нартай нүүр тулан уулзаж, санал солилцон, хамтын ажиллагааны таатай нөхцлийг эрэлхийллээ. Түүнчлэн хүндэт зочид Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар болон МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нарт энэхүү уулзалтыг зохион байгуулж, урьсанд талархал илэрхийлж, Монголын сэтгүүлзүйн хамгийн сүүлийн үеийн дэлгэрэнгүй мэдээллийг авч, цаашид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцаагаа улам өргөжүүлэх, хамтран ажиллах зэрэг олон асуудалд санал солилцлоо. “Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалтыг уламжлал болгон жил бүр зохион байгуулах юм байна.










Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
