Балжиннямтай өдөр

2018 оны 03-р сарын 25 өдөр, 10 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu

-Аргын тооллын 3 сарын 25. Ням (Адьяа) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 8, улаан луу, суудал ус, мэнгэ 3 хөх, өглөгт охин-6 од, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Балжинням, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:46-19:11.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад нас уртасна машид сайн. Гэвч нохой, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хулгана, луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
– Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх