Монгол Улсын Иргэний хуулийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан байдаг.
Иргэд дээрх зохицуулалтыг олж мэдээгүйн улмаас зээлийн гэрээгээ буруу байгуулснаас үүдсэн маргаан түгээмэл гарч, үүнтэй холбоотой өргөдөл гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд цөөнгүй ирүүлж байна. Тухайлбал, 2017 онд ББСБ-тай холбоотой нийт 30 өргөдөл гомдол ирүүлснээс 18 нь зээлийн гэрээний маргаан байсан бөгөөд зээлдэгч нь гэрээгээ уншиж танилцалгүй шууд баталгаажуулсны улмаас маргаан үүсэх нөхцөл болжээ.
ББСБ-ууд хуульд зааснаар, олгож буй зээлдээ анз, алданги тооцох учиргүй бөгөөд хэрэв зээлийн гэрээнд үндсэн зээл болон хүүгээ төлөхгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд анз, алданги тооцож авахаар заасан байвал иргэд, зээлдэгчид ийм нөхцөл бүхий гэрээг байгуулахгүй байх, мөн энэ талаар Хороонд мэдэгдэх эрхтэй юм.
Мөн Зээлийн мэдээллийн тухай хууль болон Хорооны дарга, Сангийн сайд нарын 2015 онд хамтран баталсан ББСБ-ийн активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамтай сайтар танилцаж, өөрт шаардлагатай мэдээллийг авах нь зүйтэй. Учир нь нэгэнт зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээл авснаар үндсэн төлбөр, хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй хуваарьт заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд таны зээлийн ангиллын талаарх мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн санд орно.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
