Төр-Улаанзагалмайн хамтын ажиллагааны нийслэлийн зөвлөлийн хурал өнөөдөр НЗДТГ-ын А зааланд боллоо. Хуралд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр тэргүүтэй албаныхан оролцож Төр-Улаанзагалмайн хамтын ажиллагааны нийслэлийн зөвлөлийн зорилго, чиг үүрэг, бүрэлдэхүүн ажиллах журам, Монголын улаан загалмай нийгэмлэгээс Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар 2017 онд хийсэн ажил, Төр-Улаанзагалмайн хамтын ажиллагааны нийслэлийн зөвлөлийн 2018 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж, санал авах зэрэг асуудлыг хэлэлцэв.
Нийслэлийн Төр-Улаанзагалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу төвийн 6 дүүрэгт 50, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт 30 хүний бүрэлдэхүүнтэй “Онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэнг бэлтгэх” сургалт зохион байгуулах, Нийслэлийн замын цагдаа нарыг анхны тусламжийн сургалтад хамруулах, Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургагч багш бэлтгэх сургалтыг бүх шатанд зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулиудад “Хүмүүнлэгийн танхим” байгуулж, гэрчилгээжүүлэх зэрэг олон талт ажлууд хийгдэх аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
