Одоогоос 64 жилийн өмнө Монголын 13 дугуйчин Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар гэсэн чиглэлд нийт 3000 км замыг унадаг дугуйгаар туулж байв. Энэ бэрх аялалд Монголын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны даргын орлогч Ц.Дамбий ахлан 12 нөхдийн хамт явж байжээ. Аяллын бүрэлдэхүүнд С.Лувсанхүндэв, Ц.Даржаа, Н.Тарваа, С.Чойвон, А.Гунгаа, А.Гэсээжалбуу, Ц.Бат-Очир, Д.Лувсан, Ш.Буд, Ё.Чагнаа, Д.Намсрайжав, Н.Ренчин нар багтсан юм байна. Монголын дугуйчдын 1964 оны 1 дүгээр сарын 15-нд Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн гараа Бээжин хотын төв талбайд хүрэхэд урд хөршийн олон удирдагчид манай дугуйчдыг гүн хүндэтгэлтэйгээр угтан авсан дурсамжийг 12 дугуйчны ар гэрийнхэн хуучлан ярив.
Монголын 13 дугуйчнаас өдгөө 90 насыг зооглож буй Ц.Даржаа гуай л амьд сэрүүн, ач гучаа тойруулан сууна. Тэр үед Монгол, Хятадын харилцаа тийм ч дулаан байгаагүй бөгөөд хил дамнасан дугуйн аяллын дараагаас урд хөршийн буцалтгүй тусламжаар манайд Спортын төв ордныг барьж байгуулсан юм байна. Тэгвэл хагас зууны тэртээ Монголын спортын салбарт үнэлж баршгүй том гавьяа байгуулсан тэрхүү дугуйн аяллыг сэргээж энэ жил зохион байгуулах болсон талаар БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц 12 дугуйчны ар гэрийнхэнд дуулгалаа. Улаанбаатар-Бээжин чиглэлийн дугуйн аяллыг БНХАУ-ын “Grand China” компани ивээн тэтгэхээ амласан байна. Энэ үеэр 13 дугуйчны аяллын талаархи баримтат киног ар гэрийнхэнд нь дэлгэн харуулсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм.
64 жилийн өмнөх Улаанбаатар-Бээжин чиглэлийн дугуйн аялалыг сэргээнэ
2018 оны 03-р сарын 28 өдөр, 16 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
