БСШУСЯ-аас гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг 2019-2020 оны хичээлийн жилд бүрэн хэмжээгээр хоёр ээлжид шилжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 142 цэцэрлэг, 97 сургууль барихаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү бүтээн байгуулалтын нэг хэсэг болох БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах 7 сургууль, 1 цэцэрлэг барих төсөл өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шин Хаймин тэрүүтэй албаныхан мөн төслийн гүйцэтгэгчээр сонгогдсон “Бээжин констракшн” компанийн төлөөлөл оролцож, Баянхошуу уулын хормойд шинээр баригдах сургуулийн барилгын шавыг тавьж, газар хөндөх ёслол үйлдлээ. Төсөл гурван үе шаттай хэрэгжих бөгөөд
Нэгдүгээр ээлжинд:
- Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга
- Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга
Хоёрдугаар ээлжинд:
- Баянгол дүүргийн 3 зугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилга
- Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилга
- Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 640 хүүхдийн сургуулийн барилга тус тус баригдана.
Нэг, хоёрдугаар ээлжийн төслийн нийт төсөвт өртөг 150 орчим сая юань. Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Бээжин констракшн” компани жилийн дотор сургуулийн байрыг барьж, ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаагаа онцлон хэлсэн. Ингэснээр тус шинэ сургууль Сонгинохайрхан дүүргийн анхны Кембрижийн сургалттай сургууль болох юм. Төслийн гуравдугаар шатыг ирэх 05 дугаар сард эхлүүлж, яаравчлуулахаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шин Хаймин амаллаа.
БСШУСЯ 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 280 гаруй төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллахаас нийслэл, орон нутаг, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 60 гаруй хувийг нь шилжүүлэн ажиллаж байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
