Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” ёслолын ажиллагаа маргааш болно

2018 оны 03-р сарын 29 өдөр, 11 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sccisidzrq

Олон Улсын эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын шилдэг эмч шалгаруулах  “Алтан чагнуур” ёслолын ажиллагааг 3 дугаар сарын 30-ны өдөр 14.00 цагт МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна.
Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийг үнэлж алдаршуулах зорилгоор Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” дээд шагналыг санаачлан 8 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, хамтран зохион байгуулагчаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дэмжигч байгууллагаар АШУҮС-ийн сувилахуйн сургууль хамтран ажиллаж, Мэдээллийн ивээн тэтгэгчээр ETV, TV5, LIKE, MNC, www.arslan.mn зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Уг шагнал нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой аж.
Энэхүү ёслол хүн Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо дарга Б.Мягмар нээж, ЭМСЯ, МҮЭХ, МХХЭМБНХ, ЭМХТ зэрэг байгууллагын удирдлагууд шагнал гардууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх