Налайх дүүрэгт бүрэн хэмжээний гамшгаас хамгаалах, аврах ажиллагааны үзүүлэн сургалт болно

2018 оны 03-р сарын 29 өдөр, 12 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд өнөөдөр орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана.

Энэ хүрээнд өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 16:00-18:00 цагийн хооронд Налайх дүүрэгт байрладаг Герман Монголын хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль дээр нүүлгэн шилжүүлэх дадлага, гамшгийн үеийн аврах ажиллагааны сургалт зохион байгуулна.
Газар хөдлөлтийн гамшгийн аюулын үед оюутан болон багш ажилчдыг хэрхэн аварч байгааг цогцоор нь харуулсан томоохон дадлага сургууль болохоороо онцлог юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх