Улаанбаатарт өдөртөө 17-19 градус дулаан

2018 оны 03-р сарын 31 өдөр, 08 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaarr

2018 оны 03 дугаар сарын 30-ны 20 цагаас 03-р дугаар сарын 31-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28-30 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө   3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн , өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх