НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны санаачлага, БНСУ-ын Пусан хотын хөрөнгө оруулалтаар “Sister’s village” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 104, 106, 110 дугаар цэцэрлэгүүдэд засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд тус дүүргийн 104 дүгээр цэцэрлэгийн дээврийн засвар, ариун цэврийн өрөөний дотор заслын ажлыг хийж дуусган ашиглалтанд хүлээлгэн өгсөн байна.


Энэ үеэр Улаанбаатар хотод албан айлчлал хийж байгаа БНСУ-ын Пусан хотын орлогч Park Jae-Min тус цэцэрлэгт хүрэлцэн ирж цэцэрлэгийн хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулж, 104, 106, 110 дугаар цэцэрлэгийн эрхлэгчдийг энэ оны 5 дугаар сард Пусан хотод мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахаар боллоо.


Пусан хотын орлогч дарга Park Jae-Min тэргүүтэй БНСУ-аас Монгол улсад айлчилж буй зочид төлөөлөгчидөд авъяаслаг багачууд талархал илэрхийлж, урлагийн тоглолтоор бэлэг барилаа.


НИТХ төлөөлөгч, тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны санаачилсан уг төслийг ажил хэрэг болгоход Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар дэмжиж оролцсон байна.
104 цэцэрлэгийн хүүхэд багачуудын эцэг эхчүүд Пусан хотын орлогч дарга Park Jae-Min болон НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун нарт талархснаа хэлж, хүүхэд багачуудыг ая тухай сурч хүмүүжих орчин нөхцлийг бүрдүүлж өгсөнд баяртай байгаагаа илэрхийллээ.
ХМОНХТ

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
