Дэлхийн хамгийн их гамшигт өртөмтгий бүс нутгийн Засгийн газрын гишүүд гамшгийн хохирлыг бууруулахад гарсан ахиц дэвшлийн талаар зөвлөлдөж, бүс нутгийн тогтвортой ирээдүйн хүчин чармайлтыг түргэсгэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэхээр ирэх 7-р сард Монгол Улсад чуулна.
“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх: Тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор Монгол Улсын Засгийн газраас, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай (НҮБ ГЭБГ) хамтран 2018 оны 7-р сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.
Ази, Номхон далайн бүс нутагт 1970-2016 онд гамшгийн улмаас 1.3 их наяд ам.долларын хохирол амссан гэсэн тооцоо байна. 2017 онд 200 гаруй томоохон хэмжээний гамшигт 66.7 сая хүн өртсөнөөс 6,543 нь амь насаа алджээ. Ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, хурдацтай хотжилтын улмаас бүс нутгийг хамарсан гамшгийн эрсдэл нэмэгдэж, энэ нь ган гачиг, үер, хар салхи, газар хөдлөлт, дулааны агаарын урсгал зэрэг байгалийн гамшгийн бүх хүрээг хамарч байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Гамшгийн хохирлыг бууруулах дэлхийн төлөвлөгөө болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг НҮБ-ын гишүүн орнууд баталснаас хойш 3 жил өнгөрчээ. Азийн бүс нутгийн төлөвлөгөө бидэнд байгаа бөгөөд энэхүү бага хурал нь Засгийн газрууд болон түншүүдэд гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн тоог бууруулах, эдийн засгийн алдагдлыг багасгах зэрэг үйл явцыг хянан үзэх боломж олгох юм. Мөн “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформ”-ын үеэр “НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Манлайлагч-Төрийн түшээ”-гээр өргөмжлөгдсөн ноён У.Хүрэлсүх “Бага хурал нь гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний бүс нутгийн болон хил дамнасан хамтын ажиллагаанд томоохон түлхэц болно. Азийн хөгжил дэвшил нь Тогтвортой хөгжлийн зорилго болон Тогтвортой хөгжлийн зорилт-2030-ийг амжилттай хэрэгжүүлэхэд амин чухал юм” хэмээн онцолсон юм.
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизутори: “Азийн сайд нарын бага хурлын үеэр ирэх хоёр жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна. Энэ нь 2020 он гэхэд үндэсний болон орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги төлөвлөгөөтэй орнуудын тоог тогтвортойгоор нэмэгдүүлэх зорилготой Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг зорилт болгоход анхаарал хандуулах юм. Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг тусган гамшгийн хохиролыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшилд хяналт тавихад Ази тив хүчин чармайлт гаргаж тэргүүлнэ гэлээ.
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга хатагтай Лоретта Хибер Жерардье ”Учирч болох хамгийн аймшигтай гамшиг хараахан тохиолдоогүй байна. Гамшгийн өндөр эрсдэлтэй Ази тивд тохиолдож буй эрсдэлийг бууруулах нь чухал юм. Азийн сайд нарын бага хурал нь Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг 3-р сард хянасны дараагаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Энэ нь Сендайн үйл ажиллагааны хүрээний зорилтуудыг биелүүлэхэд гамшгийн хохирлыг бууруулах талаарх тайлан гаргахад дэмжлэг үзүүлэх НҮБ-ын ГЭБГ-ын онлайн хэрэгсэл юм” гэв.
“Улаанбаатарын тунхаглал”-ыг батлах болон оролцогчдын сайн дурын амлалтыг авах зорилготой энэхүү хуралд ойролцоогоор 3000 гаруй төлөөлөгчид оролцоно хэмээн тооцоолж байна. Мөн бага хурлын онцлог нь үндэсний, орон нутгийн болон олон нийтийн түвшинд гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлсэн амжилтын түүхээс танилцуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн дэлгэцийн бүтээлийн уралдаан юм. Монгол Улсын Шадар сайд, 2018 оны “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг даргалагч ноён Ө.Энхтүвшин 2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Улаанбаатар хотноо тус уралдааныг эхлүүлэхдээ Сендайн хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор гамшгийн эрсдэлийн удирдлагаас олсон туршлага, сургамжаа бие биедээ хуваалцахыг олон нийтээс хүссэн юм.
Бага хурлыг хэд хэдэн түнш байгууллагууд дэмжин ажиллах ба сайд нарын, техникийн болон сэдэвчилсэн уулзалт, тусгайлсан арга хэмжээ, олон нийтийн форум зэрэг арга хэмжээнүүд бага хурлын үеэр зохион байгуулагдана.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.unisdr.org/amcdrr2018 хуудаснаас үзнэ үү.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
