Жил бүрийн дөрөвдүгээр сард ХНХЯ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо /ХАБЭАҮХ/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МХЕГ, НДЕГ-аас зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ны нээлтийн ажиллагаа “Ялалтын талбайд” 04 дүгээр сарын 02-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Нээлтэд ХАБЭАҮХ-ны дарга, ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХАБЭАҮХ-ны гишүүн, ХАБЭМТөвийн захирал М.Даваабат; ХАБЭАҮХ-ны гишүүн, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа; ХАБЭАҮХ-ны гишүүн, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар; МХЕГ-ын ХНХТХГ-ын дарга Л.Төгсбаяр нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Мөн НДЕГ, ХАБЭМТөв, ОБЕГ, МХЕГ, Улаан загалмайн нийгэмлэг, МКЛ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллага, Барилгын политехникийн коллеж зэрэг 10 гаруй байгууллага 200 гаруй хүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээлэл зөвлөгөө өгч оролцлоо.




ХАБЭАҮХ-ны дарга, ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ХАБЭА-н асуудал нь зөвхөн нэг сар яриад өнгөрөх асуудал биш. Харин өдөр тутам бүхий л салбарт яригддаг чухал асуудал юм. Тиймээс нэг сарын хугацаа бол бидний ажлыг эрчимжүүлэх сар гэж ойлгож болно. Манай улсын хувьд өсвөр үе, залуучуудад ХАБЭА талаарх мэдээллийг олгох, ажлын байрны аюул эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, стандарт, шаардлага хангасан эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах эрхээ эдэлж, өөрийгөө болон бусдыг аюул, ослоос урьдчилан сэргийлэх соёл, хандлагыг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах нь чухал юм. Ажил явагдаж байгаа газарт хөдөлмөр, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлж, аюул эрсдэл үргэлж дагадгыг санаж, цаг ямагт анхаарал хандуулснаар ажилтнаа эрсдлээс хамгаалж чадах юм. Иймд ажил олгогч, ажилтны үүрэг, хариуцлага хамгийн чухал” гэдгийг онцолсон.




7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү аяныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуусын оролцоог” нэмэгдүүлцгээе уриан дор зохион байгуулж байгаа юм. Мөн сарын аяны хүрээнд ХАБЭА-н үндэсний чуулган, ХАБЭА-н шилдэг илтгэлийн уралдаан, Нийслэлийн хөдөлмөрийн газар, 9 дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадвахижуулах сургалт, “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт зурагт хуудас, богино хэмжээний видео /шторк/ уралдааныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
