Соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж эхэллээ

2018 оны 04-р сарын 04 өдөр, 09 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
niislleliin ontsgoi

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийх нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

 Хяналт шалгалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүн ам олноор цуглардаг соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгөх, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын барилга байгууламж болон үйлчлүүлэгч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах юм.

 Шалгалт өнөөдрөөс эхлэн 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх