Сүүлийн үед манайхны дунд өмнө байгаагүй шашны зан үйл дэлгэрчээ. Ханш нээгдлээ гэлцэн талийгаачдынхаа газар руу олноороо явдаг болсон. Монголчуудад хэзээ ч үхэгсдийн газарт очдог уламжлал байгаагүй гэж түүхчид судалсан байдаг юм билээ. Учрыг мэдээд явдаг уу мэдэхгүй явдаг уу. Ханш нээх өдөр хэмээн нэрлэж,энэ өдөр бурхан болоочдынхоо шарилыг эргэх өдөр гэж буруу ойлгож байна гэж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны дарга С.Даваапүрэв “Билгийн мэлмий” сонинд ярьсан байна. Тэрээр энэ өдрийн тухай учрыг ярихдаа “Монголчууд бидний дунд дэлгэрсэн Бурханы шашны ухааны нэг нь зурхайн ухаан юм. Зурхайн ухаанаар Монгол оронд тохиодог цаг улирлуудыг ерөнхийд нь дөрвөн улиралд хуваахаас гадна, бага хорин дөрвөн улирал гэж хуваадаг. Ханш нээх гэдэг нь энэхүү хорин дөрвөн бага улирлын нэг буюу хаврын нэгэн улирлыг хэлж байгаа юм. Хаврын улиралд хаврын амьсгал орох, хур усны улирал эхлэх, ханш нээх зэрэг багтана. Ханш нээх өдөр нь тусгайлан зан үйл үйлддэг онцгой өдөр биш юм. Үүнийг манай сүсэгтэн олон сайтар анхаарах хэрэгтэй. Монголчууд бид энэ өдрийг талийгаач нарынхаа газрыг эргэж очдог өдөр хэмээн ойлгох нь буруу.
Харин хятад хүмүүсийн хувьд энэ өдөр талийгаач нарыгаа өвөл унтаад, хавар сэрдэг хэмээн үзэж дээд тэнгэрт баян цатгалан байгаарай гээд гурван мантуу тавьж, хүж асааж, амьд үедээ хэрэглэх дуртай байсан идээ ундааг нь өргөх, өөрсдийнхөө тухай ярих гэх мэт зан үйлийг үйлдэж хүйтэн хоол иддэг.
Энэ бол монголчуудын ёс биш шүү дээ. Монголчууд эртнээс талийгаачийн газрыг тэр бүр эргээд байдаггүй, ихэд цээрлэдэг ард түмэн ” гэж онцолсон байна.
“Ханш нээх” энэ өдөр талийгаач нарыгаа эргэж очдог зан үйлийг монголчууд хийж байгаагүй,хойшид ч хийх хэрэггүй юм. Энэ өдөр бол ичсэн амьтад ичээнээс гарч өвлийн улирлыг өнтэй сайхан давж, хаврын улирал ирж байгааг илтгэж байгаа жирийн л өдөр юм. Ханш гэдэг үгийн уг гарвалын талаар эрдэмтэн мэргэд ийм тайлбар өгчээ. Ханш гэдэг нь ханши гэдэг нанхиад үг гэнэ. 24 мөчлөгтэй Нанхиад нарны тооллын 5 дугаар үеийн эхний өдөр юм. Энэ нь Григорийн тоолын 3 дугаар сарын 22 буюу өдөр шөнө тэнцэх өдрөөс хойш 15 хоногийн дараа таардаг аж. Хятадууд яагаад ханш нээх өдрийг тэмдэглэдэг нь эртний нэгэн түүхтэй холбоотой юмсанж. МЭӨ 655 онд Чоу улсад үймээн гарч хан хүү нь цөлөгдөхөд үнэнч түшмэл нь хан хүүг дагаж явсан гэнэ. Цөллөгийн хүнд хэцүү үеэр хан хүү өлсөж,ядарч үхэх аюул тулгарчээ. Тэр үед үнэнч түшмэл нь гуяныхаа махнаас шулж хооллон амийг нь аварчээ. Үймээн ч дарагдаж хан хүү ч хаан болсон байна. Хаан их баяр цэнгэл хийж гавъяа байгуулагчдыг урамшуулан шагнахад гуяараа хааныг хооллосон хөөрхий түшмэл мартагджээ. Гомдсон түшмэл ээжийгээ үүрэн ууланд даяанчлан одов. Хаан ч гэмээ ухаарч түшмэлээ санав. Түүнийг хичнээн хайлгасан ч олдсонгүй. Их уул гүн ойгоороо нуугаад байсан тул ойг шатаалгажээ. Тэгээд ойн нурам дотроос түшмэл түүний ээж хоёрын шатсан цогцсыг олжээ. Гэмшсэн хаан дурсгалд нь зориулан зөвхөн хүйтэн зууш идэж байх ханши өдрийг тэмдэглэх зарлиг гаргасан нь өнөөдөр Хятадад талийгаачдынхаа дурсгалыг хүндэтгэх өдөр болон уламжлагдсан байдаг. Ингэхээр энэ бол ханш нээгдэх өдөр бус ханши өдөр гэдгийг мэдэх нь илүүдэхгүй.
Н.Үржин

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
