Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооныхон МУСТА П.Идэржавхлантай хамтран ажиллахаар боллоо

2018 оны 04-р сарын 05 өдөр, 15 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
29683189_1589810264427934_5022738584238105190_n

Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо дуучин П.Идэржавхлантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. МҮСХНХ нь  урлаг соёл, спорт, нийгмийн олон талт үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулж тэдний үйл ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллахыг зорьдог юм.

МУСТА, дуучин П.Идэржавхлан “ЭНЭ НАСНЫ ХАЙР” гурав дах бие даасан тоглолтоо энэ сарын 20-ны өдөр Монгол бөхийн өргөөнд хийхээр товложээ. 2004 онд СУИС-д элсэн орж таван жил дуурийн дуулаач мэргэжлээр суралцан урлагийн алтан тайзнаа гарч ирсэн чадварлаг, авьяаслаг дуучин маань “Ижий энтэй эгч”, “Андын сэтгэл” зэрэг олон сайхан дуунуудаараа сонсогч түмнийг баясгаж яваа юм.

“ЭНЭ НАСНЫ ХАЙР” тоглолтын нэрээр нэрлэгдсэн түүний шинэ уран бүтээлийг сонсогч та бүхэн хүлээн авна уу…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх