Монголын Зэс Корпораци ХХК нь хоёр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, тэдгээрийн хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэж гадаад улсын компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-иудын хувьцааг худалдан авсан. Энэхүү хэлцэл нь Монгол Улсад, Улсын төсөвт эсхүл аливаа аж ахуй нэгжид олон зуун сая долларын хохирол учруулсан, үйлдвэрийг барьцаанд тавих замаар хувьдаа их хэмжээний мөнгө завшсан үйлдлээс эрс ялгаатай болохыг зориуд цохон тэмдэглэх хэрэгтэй.
Хувийн хэвшлийн оролцоотой болсноор эдгээр үйлдвэр улс төр намын бус цэвэр бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. Гэсэн хэдий ч нээлттэй ил тод байх, санхүүгийн сахилга баттай байх, боловсон хүчний шударга зарчим нэвтрүүлэх нь үйлдвэрийг олон жил дарлаж ирсэн цөөнгүй улс төрч, тэдний гэр бүл, найз нөхөд, ойр дотны аж ахуй нэгжид таалагдаагүйг төвөггүй харж болно.
Өнгөрсөн хугацаанд уг асуудлыг улс төржүүлж, Эрдэнэт үйлдвэр ХХК дээр өмнө нь хийгдэж байсан, цаашид хийхээр төлөвлөж байсан олон булхай, луйвар, гэмт хэргийн шинжтэй үйлдлээ холбогдох этгээдүүд нь нуун дарагдуулах оролдлого хийсээр ирлээ. Манай компанийг үйлдвэрийн хувьцаа эзэмшигчээс ямар ч үнээр хамаагүй зайлуулах нь үүнээс сэргийлэх, өмнөх булхай, хууль бус үйлдлээ нуун дарагдуулах гол арга нь юм.
Энэ зорилгын хүрээнд тэд улс төрийн арга хэрэгсэл ашиглаж, олон нийтийн дэмжлэгийг авах зорилгоор огт үндэслэлгүй, худлаа ташаа мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж, улмаар түүнийг шалгах нэрийдлээр манай компани, ажилтан албан хаагчид, хамтран ажилласан аж ахуйн нэгжүүдэд дарамт шахалт үзүүлж, мөрдөн шалгаж байгаа.
Эдгээрийн нэг нь 2018 оны 4-р сарын 5-аас эхлэн сошиал, цахим сайтуудаар Эрдэнэт үйлдвэрийн нэр бүхий ажилтнуудад урамшуулал тараасан гэх ямар ч баталгаагүй, хэн ч богино хугацаанд бэлтгэн цацах боломжтой, худал мэдээллийг Монголын Зэс Корпорацийн логог ашиглаж тараалаа. Үйлдвэрийн олон мянган ажилтнууд өдөр бүр тохоон томилсон ажлаа хийж, Улсын төсөвт онцгой их хэмжээний татвар төвлөрүүлж, түүнээс нь төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр тавьж байдгийг бид мэднэ.
Иймд олон нийт эх сурвалжгүй, худал мэдээлэлд хөтлөгдөхгүй байхыг хүсье. Цаашид ийм худал мэдээ тарааж манай компани болоод үйлдвэрийн шударга ажилтнуудын нэр төрийг гутааж байгаа этгээдүүдийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах аа албан ёсоор мэдэгдэж байна.
2018.04.05
МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ ХХК

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
