Дуучин С.Бичүүгийн шинэ уран бүтээл “ЭНХРИЙЛМЭЭР”

2018 оны 04-р сарын 06 өдөр, 10 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bichuu

“Л.Балхжавын 13” хэмээн нэрлэгдсэн шижигнэсэн хэдэн залуусаас ганцаараа үлдэж уран бүтээл туурвин хөдөлмөрлөж яваа дуучин бол С.Бичүү юм. Тухайн үед Мөнхбат, Үүрээ, Бичүү, Орхонцэцэг, хоёр Нандиа нарын олон залуу уран бүтээлчид хүчээ авч байснаас өнөөдөр хөдөлмөрлөж чадсан нь үлддэг гэдэг зарчмаар дуучин С.Бичүү рок попын ертөнцөд өөрийн содон өнгө аяс, дуу хоолойгоороо нэгэнтээ тамгалагджээ.

Түүний өнгөрсөн жил гаргасан “Зоргол нүдэн” дуу нь олон залуусын сонсох дуртай ХИТ дуу болж 2017 оны “Морин хуур” наадмын тусгай байрын шагнал хүртэж байлаа.

Харин 2018 он гарсаар тэрээр хэд хэдэн уран бүтээл дээр ажиллаж байгаа бөгөөд “ЭНХРИЙЛМЭЭР” хэмээх шинэ уран бүтээлээ сонсогч фенүүддээ хүргэжээ.

Энэхүү дууны аяыг МУУГЗ Л.Балxжав, шүлгийг МУСГЗ Ш.Гүрбазар, Гитарчнаар Атка, хөгжмийн найруулгыг Ц.Байдраг хийсэн бол ERKHES Entertainment дүрсжүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх