Нийслэлийн хэмжээнд энэ дөрөвдүгээр сарын 02-ны байдлаар, амбулаторийн 70.646 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2710 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар их байна.
Нийт өвчлөгсдийн 36.7 хувийг 0-1 нас, 32.5 хувийг 2-4 нас, 16.5 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1149 дуудлага ирснээс 41.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, нийт орны ачаалал өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 10 хувиар бага байна. Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргийн эмнэлгүүдэд орны зохицуулалт хийж, эмч сувилагч нарын орон тоо болон ажлын цагийн хуваарь, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид анхаарал тавин ажиллаж байна.
Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар д
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Өнөөдөр цагаан бар өдөр
