Туркийн гранпригаас гурван медаль хүртлээ

2018 оны 04-р сарын 09 өдөр, 10 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
30572138_652412185104370_7364563302711558144_n (1)

Туркийн Антальяа хотод жүдо бөхийн гранпри өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. “Аntalya spor salоnu” ордонд болсон тус тэмцээнд 52 орны 344 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй найман жүдоч хүч үзснээс гурван бөх медалийн тавцанд гарав. Тухайлбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, -100 кг-д Л.Отгонбаатар нар хүрэл медаль хүртжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх