Монголын үндэсний бөхийн холбооны нэрээр далимдуулан өөрсдийн ашиг сонирхлын төлөө хэт улайран зүтгэж буй Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хувьд, хүний амь настай холбоотой асуудал юу ч биш бололтой. Холбооныхоо үндсэн чиг зарчмаас хазайж, хэтийн үйл ажиллагааг эрх мэдэл, өнгө мөнгөний нүдээр харах болсон тэд тамга тэмдгээ булаацалдсаар өдийг хүрсэн.
Түүгээр ч үл барам, бөхөө дээдэлдэг түмэн олны хандив тусламжаар анхлан суурийг нь тавьсан Монгол бөхийн өргөөг хувьчилж авах гэсэн өчүүхэн шуналаа барьж дийлэхгүй яваа. Тиймдээ ч, нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан тушаал шийдвэрийг үл тоосон нь хүний амь нас эрсдэх таагүй үр уршгийг дагуулжээ.
Учрыг тодруулбал, нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол бөхийн өргөө болон “Мишээл экспо” төвийг “Арга хэмжээ, тоглолт зохион байгуулахад зориулалтын бус хэмээн дүгнэж, энэ сарын эхээр албан бичиг хүргүүлсэн байна. Гэтэл уг шийдвэрийг үл тоож, “Дуулах өдөр дуун цэнгүүн” тоглолтыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр тоглолт үзэхээр ирсэн 66 настай эмэгтэй ухаан алдаж, улмаар нас нөгчсөн харамсалтай хэрэг гарчээ.
Өдгөө холбогдох хууль хяналтын байгууллагаас Монгол бөхийн өргөөнд шалгалт хийж буй бөгөөд хууль бус холбооны нөхдүүд энэ талаар ихээхэн нууцалж буй гэнэ. Холбооныхоо үндсэн зарчмыг доголдуулан эрх мэдлийн төлөө талцаж, Монгол бөхийн өргөөг өөрсдийн мэдэлд авах гэсэн увайгүй хүмүүсийн тарьсан балаг үүгээр зогсохгүй нь бололтой. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж, тамга тэмдгээ булаацалдсан балагтай нөхдөд чухам хэн хариуцлага тооцох вэ…

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
