Ерөнхий сайд асан С.Баярыг өчигдөр суллав,түүнийг баривчлан хорьсон нь эндүү явдал боллоо гэсэн мэдээллийг өнөө өглөөхөн зарим сайтаар цацав. Гэвч тэр мэдээллийг цааш шейрлэн түгээж амжаагүй байтал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярыг 30 хоног үргэлжлүүлэн баривчлах шийдвэр гаргав. Нэгэнт хийсэн хэрэг байгаа л бол хар,цагаанаа шалгуулаад орчин цагийн “Ард Аюуш” болчиход юу нь буруу билээ. Хичнээн жил сараар С.Баярыг Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Монгол Улсад хамгийн ашиггүй гэрээ хийсэн,гадныхантай нийлж эх орныхоо баялгийг хайр найргүй цөлмөсөн элэг буруу хулгайч,луйварчин гээд л аль муу үгээр хараан зүхсэнийг тийм ч амархан мартаж боломгүй. Тэгэхээр төрийн хууль цааз түүнийг хорьж цагдаж,асууж шалгаад юу гэхийг хүлээе,
Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн АТГ-аас энэ сарын 10-нд баривчилсан. Улмаар энэ сарын 11-нд Нийслэлийн прокурорын газар яллагдагчаар татах санал ирүүлснийг шүүх өнөөдөр хянан хэлэлцсэн юм.
Шүүх хуралд С.Баяр ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар шууд холбогдон оролцсон байна. Харин Ерөнхий сайд асан С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа нэлээд чанга дуугарч байр сууриа хатуухан илэрхийдсэн. Тэрээр ярихдаа,”Миний үйлчлүүлэгч С.Баярыг дөрөвдүгээр сарын 10-ны 18 цагийн орчимд шүүхийн зөвшөөрөлгүйгээр шууд баривчилж хорьсон. Баривчлах болсон гол шалтгаан нь гэмт хэргийн ул мөр нотолгоо баримтыг үрэгдүүлэх, зөөвөрлөх, устгах болзошгүй гэдэг нөхцөл байдлаар баривчилсан. Үүнийг нь эс зөвшөөрч шүүхэд би гомдол гаргасан. Шүүхээс зөвшөөрөлгүйгээр шууд баривчилсан үндэслэл нь өөрөө буруу юм. Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх материалууд өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын архив, УИХ-ын архив, Үндэсний аюулгүйн зөвлөлийн архивт байсаар байтал С.Баярыг Оюутолгойн гэрээтэй холбоотой материалыг устгах, үрэгдүүлэх, зөөвөрлөх, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзэн хойшлуулшгүй баривчилсан нь хуульзүйн үндэслэлгүй” гэв. Хэн нэгнийг үндэслэлгүйгээр хорьж шалгах эрх хууль хяналтын байгууллагад байхгүй. Тэгвэл өмгөөлөгч А.Ариунаа яагаад ийм байр суурь илэрхийлэв,С.Баяр үнэхээр эх орноо хайрлан хамгаалагч,хар буруу санаагүй нөхөр мөн үү гэсэн асуулт дахиад л олныг гайхшруулж эхлэв.
Сэжигтэн С.Баяр шүүх хурлын үеэр “Өнөөдөр намайг сарын хугацаагаар цагдан хорих нь сонин биш. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорьж байна гэдэг нь өнөөдөр Монголын нэр хүнд дэлхий дахинаа унах цаашлаад Оюутолгойн хувьцаа унах асуудал үүсэж болзошгүй. Улмаар энэ нь Монголын эдийн засагт нөлөөлөх юм. Тийм болохоор энэ талаас нь харж үзээч” гэж хэлсэн нь үнэнд гүйцэгдэв үү гэлтэй. Дэлхийн соёлт хүмүүс үнэн шударгын төлөө дуу нэгтэй байгаа. Тэгвэл хоёр Ерөнхий сайдаа хорьж шалгаж байгаа Монгол Улстай харьцахгүй гээд чихээ бөглөөд холдохгүй л болов уу. Үнэнийг олох гэж байх зуур Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинд навс унана гэдэг сэрүүн зүүд. С.Баярын өмгөөлөгчтэй дуу нийлүүлэн үйлчлүүлэгчээ өмөөрч байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров хэвлэлийнхэнд хандаж,гоморхсон байдалтай хэлэхдээ, “Миний үйлчлүүлэгч Ч.Сайханбилэгийг АТГ-аас дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ирж гэрчээр мэдүүлэг өг гэж дуудсан. Ингээд гурван цаг гаруй хугацаанд байцаалт авсны дараа шүүхийн зөвшөөрөлгүйгээр шууд баривчилж хорьсон нь хууль бус үйл ажиллагаа болсон. Энэхүү баривчлах үйл ажиллагааг эртнээс зохион байгуулалтайгаар урьдчилан төлөвлөсөн болохыг харуулж байна. Ч.Сайханбилэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ч байдлаар саад учруулаагүй. АТГ-ыг дуудсан цаг хугацаанд өөрөө ирж мэдүүлэг өгсөн бөгөөд түүнийг хорьж цагдах ямар ч үндэслэл тогтоогдоогүй байхад баривчлан хорьсон. Энэ үйл явдал нь түүхэнд тэмдэглэгдэхүйцээр хуулийн том алдаа, ноцтой зөрчил болсон бөгөөд хууль эрхзүйн салбарт дахин давтагдах ёсгүй үйл явдал болж байна. Түүнийг буруутган шалгаж байгаа асуудал нь улс төрийн шинжтэй зохиомол хэрэг бөгөөд өмнөх Засгийн газрын шийдвэрийг дараагийн эрх баригчид нь зориудаар үгүйсгэж, хууль хяналтын байгууллагын оролцоотойгоор хүч хэрэглэн гүйцэлдүүлж байгаа нь хилсдүүлэлт болж байна. Монгол Улсын шинэ үеийн түүхэн дэх анхны улс төрийн хоригдлуудыг бий болгож байна” гэж мэдэгдсэн. Өмгөөлөгч нарын хэлэх үгийг ч бас тэвчээртэй сонсоё,ард түмээн. Ажлынхаа хөлсийг ханатал авсан өмгөөлөгч нарт ажлаа хийх боломж олгоё,”зүгээр л салхийг тавиад өг”.
Одоохондоо Ерөнхий сайд асан хоёр нөхрийн зөв бурууг шалгах ажил дөнгөж эхэлж байна. Тийм болохоор хүлээцтэй байцгаая. Монгол Улсад хууль цааз бий,төрөөс цалин пүнлүү авч хангамж эдэлдэг хуульч,шүүгч олон хүн бий. Тэд нарынхаа ажлыг тайван хийлгэе. Үнэнийг тогтоох хүртэл амгалан байцгаа, учрыг магадлах гэж байна,цаана чинь.
Н.Дөл

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
