Улаанбаатарыг ундаалж байдаг Туул голынхоо эрэг дагуух хогийг цэвэрлэх их ажил үргэлжилж байна. Туул голын сав газрын захиргааныхан сайн санаат залуустай хамтран “Хоггүй эрүүл байгальд амьдаръя” уриан дор өнгөрсөн амралтын өдрүүдээр Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэн цэмцийлгэв. Энэ өдөр “Ногоон тууз” аянд сайн дураар нэгдсэн “Фургон”, “УАЗ” группийн хамт олон Монголын залуучуудын холбооны гишүүн залуучууд, “Одонтой ээжүүд” ТББ-ын гишүүн залуухан ээжүүд мөн Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчдийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн цэвэрлэгээнд оролцлоо.
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэхээр ирсэн залуус Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш 2,5 км газарт хур хог цэвэрлэж, 2.5 тн гаруй хог хаягдлыг Улаанчулуутын хогийн цэг рүү ачуулж асгуулсан.
Өмнө нь Байгаль хамгаалах хаврын сарын аяныг угтан “Капитрон” банкны хамт олон 2018 оны 3 дугаар сарын 24-нд Сонсголонгийн гүүрнээс баруун тийш Туул голын эрэг дагуух 1.1 км газарт их цэвэрлэгээ хийсэн юм. Цэвэрлэгээнд тус банкны 50 гаруй ажилтан оролцож 1.9 тонн хог хаягдыг цэвэрлэж Хан-Уул дүүгийн тохижилт үйлчилгээний хэлтсээс машин гаргаж ачуулсан. Мөн Орон сууц, нийтийн аж ахуйн хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн хамт олон Баянзүрхийн гүүрнээс баруун тийш 1.1 км газарт их цэвэрлэгээ хийсэн. Уг ажилд тус төвийн 50 гаруй ажилтан оролцож, 1,5 тн хог хаягдлыг бөөгнүүлж Улаанчулуутын хогийн цэг рүү ачуулсан. Ийнхүү Туул голын дагуух хогийг цэвэрлэе гэсэн санаачилгатай залуус Туул голын сав газрын захиргаанд цэвэрлэгээнд оролцох саналаа ирүүлсээр байна. Их хотын иргэд биднийг ундаалж байгаа цорын ганц голоо бохирдуулж,эрэг дагуух зүлэг ногоог харагдахгүй болтол хог овоолдог муухай зуршилтай болсныг нуух хэрэггүй. Туул гол дээр ирж алжаалаа тайлж агаар салхинд зугаацаж өнжөөд буцахдаа идсэн уусан хоол,ундааны сав гялгар уут архины шил гэх мэтчилэн хамаг хогоо хаяад явдаг нь хотынхны гэм биш зан болсон шүү дээ. Тэр бүдүүлэг зуршлаа орхиж хүн бүр цэвэр цэмцгэр байхыг эрхэмлэдэг болбол хатан Туул минь хогийн цэг мэт гуниглан үлдэхгүй. Үүнийг өөрсдөө хичээж үр хүүхэддээ хэлж сургавал эрхбиш сайн үлгэр болохсон билээ гэж цэвэрлэгээнд нэгдсэн залуус ярьж байв.
Н Дөл


Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
