Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилт, Германы GFA компаний хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” байгуулагдаж нээлтээ хийлээ.
Тус төв нь ажил олгогч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх, ажил олгогчийн ажлын байрны захиалга авах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, гадаадаас буцан ирэгсэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа, хуулийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг үйлчилгээ үзүүлнэ.
Түүнчлэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, бүлгийн сургалт зохион байгуулах /СV хэрхэн бөглөх, Ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх талаар/, гарааны бизнесээ хэрхэн удирдах талаар зөвлөгөө өгөх, ажил олгогч байгууллагын хүний нөөцийн менежерүүд ажил хайгч иргэдтэй ажлын ярилцлага хийж шууд ажлын байраар хангах, ганцаарчилсан зөвлөгөө өгөх тусгай өрөөгөөр дамжуулан зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг тус тус үзүүлэх юм.
Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Ш.Цэвэлмаа, Б.Батмөнх, , мэргэжилтэн Д.Батмөнх, Т.Лхагвасүрэн, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хөтөлбөр хариуцсан ахлах зохицуулагч Д.Заяасайхан, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа, Олон улсын зөвлөх Иван Такач нараас гадна Монгол-Солонгосын техникийн коллеж, Хүнсний технологийн дээд сургууль, Технож бизнес инкубатор төв, Ирмүүн төгс зэрэг сургалтын байгууллага, “Номин Холдинг” ХХК, “Соёл Вилнес” ХХК зэрэг ажил олгогчдын төлөөлөл тус тус оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Залуучуудын 4 долоо хоногийн үе шаттай модуль сургалтанд хамрагдаж буй 19-34 насны ажил хайгч 17 залуучууд оролцож, хөгжөөнт тоглоом тоглон авхаалж самбаагаа сорилоо.
Загвар төвөөр дамжуулан ажлын байранд зуучлах үйлчилгээг тасралтгүй үзүүлэх тул Хан-Уул дүүргийн ажил хайгч залуучууд загвар төвийн үйлчилгээнд хамрагдан чадавхижиж улмаар ажлын байртай болох боломж бүрдлээ.


















Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
