Төгсөлтийн зургаа илгээж ангиараа клипэнд “ТОГЛООРОЙ”

2018 оны 04-р сарын 17 өдөр, 12 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
chono hamtlag

18 жилийн өмнө анх эгшиглэж байсан Чоно хамтлагийн “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?” уран бүтээл дахин шинэчлэгдэн олон хүний сэтгэлийг хөдөлгөөд буй. Тэгвэл уг дууны шинэ клипийг хийхээр Чоно хамтлагийнхан ажилдаа оржээ. Гэхдээ энэ удаад төгсөлтийн хамгийн сайхан мөч, торгон агшиныг харуулсан шилдэг 20 зургийг багтаах аж.

Сонсогч, уншигч та бүхэн төгсөлтийн жаргалтай мөч бүрийг мөнхлөн үлдээсэн шилдэг зургуудаа илгээж “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?” дууны шинэ клипэнд ангиараа “тоглох” боломжтой. Хамгийн их хандалт авсан шилдэг 20 зураг шинэчлэгдсэн дууны шинэ клипийн гол дүр байх болно. Дашрамд дуулгахад, Чоно хамтлаг 18 жилийнхээ ойг угтаж энэ сарын 20-нд Crocus Event Hall-д тоглолтоо хийх юм. Ганцхан удаа тоглогдох уг тоглолт олон сюрприз, тэсрэлтийг та бүхэнд үзүүлэх болно.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх