ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос нэг л зүйл асуумаар байна. Таны удирдаж буй салбар хоорондоо “алалцаад” эхэллээ. Та юу бодож байна….. гэж.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага МҮБХ-г хууль бусаар 16 жил удирдсан Р.Нямдоржийн тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгосон. Тэр ч бүү хэл гурван шатны шүүхээс 6 удаагийн шийдвэрээр Р.Нямдоржийг хууль бусаар сонгогдсон гэх шийдвэрийг гаргасан. Гэтэл хууль сахиулах үүрэгтэй ЦЕГ өнөөдөр хууль бус талд үйлчилж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхаа эсрэг ажиллаж эхлэв. Нэгэн “малгай” дотор хамтдаа зүтгэж, хууль сахиулах гэсэн нэг чиглэлд хамтдаа алхах ёстой шүүх, цагдаа гэсэн хоёр том хуулийн институтын дунд ямар үл ойлгогдох байдал үүсэв. Үүнд хэн буруутай вэ. Цагдаагийн байгууллага яагаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхаа эсрэг ажиллаж эхлэв.
МҮБХ-ны ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдлоос харахад ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалд асуудлын гол нь байгаа гэнэ. Учир нь хурандаа Р.Отгонжаргал нь цагдаагийн байгууллагыг мафижуулж, гэмт этгээдүүдтэй хамтран ажиллаж, тэднийг хаацайлж, гэмт хэрэг үйлдүүлж, хууль тогтоогчид халдуулж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа МҮБХ-ныхонд үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн, дарамталж, төрийн албадлагыг хууль бус үйл ажиллагааны арга хэрэгсэл болгоод байгаа талаар гомдолдоо дурджээ. Мөн Р.Отгонжаргалыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь гуйж уг албан тушаалд тавиулсан. Хууль бус үйл ажиллагаагаа 20 гаруй жил явуулсан Р.Нямдорж гэгчийн хамаатан, бүх хууль бус үйл ажиллагааг нь хаацайлж цагдаагийн байгууллагыг ашиглаж ар талыг нь хариуцдаг. ТББ-ын үйл ажиллагаанд хутгалдан орж, хууль бусаар үүдэнд нь хамгаалалт гаргаж, өмчлөх, эзэмших эрхийг нь ноцтой зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийг хаацайлан хамгаалж, бүр УИХ-ын гишүүнд халдуулж, албан ёсны МҮБХ-ны ажилтан, албан хаагчдад үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж хууль зөрчиж байгаа тухай ч дурдсан байна.
Энэ нь ч үнэний ортой байж болох. Учир нь өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн байгууллагын алба хаагчид 16 жилийн турш шүүхийн байгууллагын зургаан ч удаагийн шийдвэрийг уландаа гишгэж, санаатайгаар шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж яваа Р.Нямдоржийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, шүүхийн шийдвэрийг танилцуулахаар очсон хүмүүсийн эсрэг ажилласан байдаг. Тэр ч бүү хэл цагдаагийн хамгаалалттай байр луу хэнийг ч оруулах ёсгүй байтал УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч гэх Улсын начин Б.Одхүүг 10 гаруй залуусын хамт дотогш оруулж, УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатыг зодуулах нөхцөлийг бүрдүүлж өгчээ.
Бөхчүүдийг харцаараа айлгадаг Улсын начин Б.Одхүү Улсын харцага Ганхуягийг бүлэглэн зодсон эрүүгийн гэмт хэргээр СБД-ийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа хууль тогтоогч УИХ-ын гишүүнийг зодчихоод ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалаар хамгаалуулан хээв нэг алхаж явна. Энгийн ард иргэдийн хүү байсан бол давтан гэмт хэргээр аль хэдийнээ ганц худагт сууж байгаа гэж бөхчүүд жиг жуг гэлцэж байна.
Цагдаагийн байгууллагынхан хуулийнханд туслаж, эмх замбараагүй байдал үүсгэхээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох үүрэгтэй. Гэтэл яагаад өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн дагуу шүүх дээр ялалт байгууулсан иргэдийн эсрэг Монголын цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллах болов. Монголын цагдаа арай ч нэг ТББ-ийн үйл ажиллагаанд хутгалдан орж, хууль бус тамга, гэрчилгээтэй хүмүүсийг хамгаалах болтлоо, УИХ-ын гишүүнийг зодуулах, гэмт этгээдийг ял завшуулах, хаацайлах болтлоо бохирдож доошоо орчихоогүй байлтай.
Хэн нэгэн өндөр албан тушаалтан цагдаагийн байгууллагыг шүүхийн шийдвэрийн эсрэг ашиглаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа төрсөн ахаа хамгаалж, хэдэн зуун цагдаагаар ТББ-ын байрыг мануулж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байхад та юу хийж байна вэ, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоо,
Хуулийн том байгууллага нь хоорондоо “алалцаж”, төрд тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчдаа хууль бус зүйлийн эсрэг ашиглахаар ард түмэн төрд, хуулийн байгууллагад яаж итгэж болж байна аа. Сайдаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
