Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа маргааш буюу энэ сарын 20-ны өдрийн 09.00 цагт Төр захиргааны Хангарди ордны хурлын зааланд болно.
Энэ удаагийн дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 134 га газрыг дуудлагаар худалдана.
Дуудлага худалдааг Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны анхын үнийг хэт өндөр тогтоосон байсныг зах зээлийн үнэлгээнд ойртуулсан үнээр худалдахаар болж байгаагаараа онцлогтой.
Дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, техникийн нөхцөл саадгүй, архитектор төлөвлөлтийн даалгавар нь бэлэн газрыг авч байгаа юм.
Та тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ЗАРДАЛ, АНХНЫ ҮНЭ
| д/д | Дүүрэг | Хороо | Газрын байршил | Газрын зориулалт |
Хэмжээ /га/ |
Дуудлага худалдааны үнэ /БХБС-ын 2018 оны 15 дугаар тушаал/ |
| 1 | Баянзүрх | 11 | Улаанбаатар-Налайхын чиглэлийн авто замын хойд талд | Амины сууцны хороолол | 3,46 | 383302687 |
| 2 | Баянзүрх | 20 | Хадатын аманд | Амралт, аялал жуулчлал | 3,32 | 146880000 |
| 3 | Хан-Уул | 8 | Чингис хаан ОУНБ-ын баруун урд | Үйлчилгээ | 5 | 784453500 |
| 4 | Хан-Уул | 10 | Чингис хаан ОУНБ-ын баруун урд | Амины сууцны хотхон | 2,23 | 248064901 |
| 5 | Хан-Уул | 10 | Чингис хаан ОУНБ-ын баруун урд | Конторын барилга | 1,14 | 137573728 |
| 6 | Хан-Уул | 10 | Чингис хаан ОУНБ-ын баруун урд | Орон сууц | 0,7 | 84828944 |
| 7 | Хан-Уул | 10 | Төв аймаг чиглэлийн авто зам дагуу | Худалдаа, үйлчилгээ | 0,8 | 124000000 |
| 8 | Хан-Уул | 10 | Төв аймаг чиглэлийн авто зам дагуу | Үйлчилгээ | 1 | 158228702 |
| 9 | Хан-Уул | 10 | Чингис хаан ОУНБ-ын баруун урд | Худалдаа, үйлчилгээ | 0,83 | 187736472 |
| 10 | Хан-Уул | 10 | Чингис хаан ОУНБ-ын баруун урд | Орон сууц | 0,39 | 47361165 |
| 11 | Хан-Уул | 10 | Морингийн гэр хорооллын урд | Орон сууц | 4 | 440800000 |
| 12 | Хан-Уул | 10 | Морингийн гэр хорооллын урд | Орон сууц | 4 | 440800000 |
| 13 | Хан-Уул | 14 | Түргэний гол дагуу | Аж ахуй, фермер | 3,75 | 252489733 |
| 14 | Сонгинохайрхан | 21 | Рашаант өртөөний зүүн талд | Аж ахуйн | 8,03 | 354120000 |
| 15 | Сонгинохайрхан | 21 | Баруун турууны давааны баруун хойд талд | Аж ахуйн | 3,02 | 133680000 |
| 16 | Сонгинохайрхан | 32 | Магнай трейд ШТС-ийн баруун урд талд | Хийн түлшээр цэнэглэх станц | 0,105 | 116300000 |
| 17 | Сонгинохайрхан | 32 | Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 7 | Зочид буудал, худалдаа, үйлчилгээ | 1,1 | 177700000 |
| 18 | Сонгинохайрхан | 32 | Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 8 | Зочид буудал, худалдаа, үйлчилгээ | 1,1 | 177700000 |
| 19 | Сонгинохайрхан | 21 | Тусгалын аманд | Хүлэмжийн аж ахуй | 17 | 748800000 |
| 20 | Сонгинохайрхан | 21 | Нарийны эх, Хөшигт уулын урд | Аялал жуулчлал | 5 | 220800000 |
| 21 | Сонгинохайрхан | 21 | Бөөр толгойн өвөрт | Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл | 7 | 308800000 |
| 22 | Сонгинохайрхан | 21 | Ар Шижирийн аманд | Хүлэмжийн аж ахуй | 5 | 220800000 |
| 23 | Налайх | 5 | Гандан уулын урд талд | Үйлдвэрлэл | 1 | 44800000 |
| 24 | Налайх | 5 | Гандан уулын урд талд | Үйлдвэрлэл | 1 | 44800000 |
| 25 | Налайх | 5 | Гандан уулын урд талд | Үйлдвэрлэл | 1 | 44800000 |
| 26 | Налайх | 5 | Гандан уулын урд талд | Үйлдвэрлэл | 1 | 44800000 |
| 27 | Налайх | 5 | Гандан уулын урд талд | Үйлдвэрлэл | 1 | 44800000 |
| 28 | Багахангай | 1 | Үйлдвэрлэлийн хими 1 | Үйлдвэрлэл | 5 | 220800000 |
| 29 | Багахангай | 2 | Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд | Худалдаа, үйлчилгээ | 1 | 44800000 |
| ДҮН | 89 | 6384819832 | ||||

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
