“Хатгадаг Дагмид” сумынхаа эмнэлэгт түргэн тусламжийн машин бэлэглэжээ

2018 оны 04-р сарын 20 өдөр, 14 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hashaat

Архангай аймгийн Хашаат сумын иргэн, “Хатгадаг Дагмид” нэрээрээ ард олныхоо хүндэтгэлийг хүлээсэн Т.Дагмид гуай сумынхаа Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машин бэлэглэжээ.
Уг машиныг Т.Дагмид гуайд өмнө нь өөр хүн бэлгэнд өгсөн байжээ. Тэрээр “Хөдөө газар энэ машиныг унахгүйгээс хойш хэрэгтэй газраа байж, эмч нар хүн ардад эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байсан нь дээр” хэмээн хэлээд өгчээ.

Дагмид гуай  олон хүнийг хатгаж илаашруулсан ачтан билээ.Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

hashaat1 hashaat2 hashaat3 hashaat4

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх