Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 22463 дуудлага, мэдээлэл ирснийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 106 нэгжээр буурсан байна. Нийслэлийн төвийн дүүргүүдэд гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тоо 4-42 нэгжээр буурч, Сонгинохайрхан дүүрэгт 42 нэгжээр буурсан нь хамгийн их байна. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Явган эргүүлийн баг” болзолт уралдааныг 1 сарын хугацаатай зохион байгуулан ажиллаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Миний гудамж-Гэмт хэрэг зөрчилгүй гудамж” аяныг гуравдугаар сарын 15-ны өдрөөс 3 сарын хугацаатай зохион байгуулж байна” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2503 дуудлага мэдээлэл хүлээн авч 878 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 117 хэрэг бүртгэгджээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран “Шөнийн хяналт” нэгдсэн арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар зохион явуулсан. Нийт давхардсан тоогоор 672 алба хаагч ажиллан 6 гэмт хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 850 зөрчлийг илрүүлж ажилласан” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямсүрэн “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 102 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 91, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 11 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос 115 иргэнийг авран хамгаалсан. Нийслэлийн Засаг даргын энэ оны 04 дүгээр сарын 20-ны А/348 дугаар захирамжаар нийслэлийн малтай иргэдийн мал амьтанд мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг хийж эхлүүлээд байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид Галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийх хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтад нийт 50 объект хамрагдахаас өнөөдрийн байдлаар 34 аж ахуйн нэгжийн барилга байгууламж буюу 68 хувь нь хамрагдаж нийт 232 зөрчил илрүүлэн газар дээр нь 84 зөрчил буюу 36.2 хувийг арилгуулан бусад 148 зөрчлийг засуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл зэрэг албан бичгийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна” гэж танилцуулав.
“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. НМХГ-аас Улаанбаатар хотын “А” бүсэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх талаар албан бичиг дүүргүүдийн Засаг дарга болон газрын албан хүргүүлсэн. Хориглосон байршилд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 170 түргэн үйлчилгээний цэгийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1,1.2 ,10.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар эрх хязгаарлах арга хэмжээ авч холбогдох байгууллагуудтай хамтран нүүлгэх ажлыг эхлүүлж байгаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг бүрэн зарлаж дуусгах хэрэгтэй байна” гээд “Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн явцыг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/278 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид Галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах, Малын зах, мах боловсруулах үйлдвэрийн асуудлуудыг шуурхай шийдвэрлэх ажлыг зохион байгуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
