УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Боловсролын хөгжил, шинэчлэлд төрийн бус ерөнхий боловсролын сургуулиудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.04.25) Багшийн хөгжлийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хууль тогтоогчдыг төлөөлж УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн А.Ундраа, салбарын яамыг төлөөлж БСШУСЯ-ны сайдын зөвлөх С.Мөнхбат, тус яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар оролцож, боловсролын салбарын шинэчлэл, Боловсролын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцов.
2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд хувийн хэвшлийн 146 сургууль сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаагаас 50 шахам нь энэ өдрийн хэлэлцүүлэгт оролцож, тулгамдаж буй асуудал, гарц шийдлээ ярилцлаа. Тухайлбал, “Криллица” бага сургуулийн үүсгэн байгуулагч, доктор Ц.Магсар “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад тулгамдаж буй асуудал”, “Тольт” сургуулийн захирал Д.Жаргалсайхан “Төрийн бус өмчийн сургуулиудын сургалт хүмүүжлийн ажлын бие даасан байдлын тухай”, “Шинэ Монгол” сургуулийн захирал, доктор П.Наранбаяр “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын хөгжлийн чиг хандлага” зэрэг сэдвээр илтгэл, мэдээлэл хийсний дараа оролцогчид үг хэлж, холбогдох хүмүүсээс асуулт асууж, хариулт авлаа.
Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүн Б.Одхой ярихдаа, асар их хөрөнгө оруулалтын эрсдэл хийж, улсын ачаанаас үүрэлцэж яваа хувийн хэвшлийн сургуулиудад хувьсах зардлыг ялгамжтай тогтоож, хувийн сургуульд ажилладаг багш нийгмийн хамгааллын аливаа дэмжлэгийг ялгаатай хүртэж, тэтгэвэрт гарахдаа тэтгэмжид хамрагдахгүй байгааг арилгахыг хүслээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ “Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүн боловсролын салбарын хууль, эрхзүйн шинэчлэлд очиж тусах ёстой. Энэ утгаараа та бүхний санал, зөвлөмж үнэтэй юм” гээд, төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын хувьсах зардал, багш нарын нийгмийн хамгааллын ялгааг арилгах, сургуулиудын үйл ажиллагааны бие даасан байдлыг алдагдуулахгүй байх, ялгаатай хөтөлбөрүүдийн онцлогийг харгалзан уялдуулах, гадаад багш нарын зөвшөөрөл, квот зэрэг олон асуудлыг анхаарч, ажил хэрэгтээ тусгаж ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
