Дугуйчид нэгдэж Туул голоо цэвэрлэнэ

2018 оны 04-р сарын 27 өдөр, 11 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
692b5467-cc1f-448d-8d70-9c1a92aa8ee4

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб, Туул голын сав газрын захиргаа хамтран энэ сарын 24-ны өдөр Туул голоо цэвэрлэхээр болжээ. Залуу дугуйчид “Хатан туул голоо хайрлан хамгаалцгаая” уриан дор нэгдэж унадаг дугуй сонирхогч залуусаа байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцохыг уриалж байгаа аж.

Зохион байгуулагчдын зүгээс цэвэрлэгээ хийхэд шаардлагатай бүх зүйлсээр хангах бөгөөд 04 дүгээр сарын 29-ны 10 цагт Зайсангийн баруун хойд талд байрлах “Миний дэлгүүр”-ийн урд цуглаж 13 км газрыг цэвэрлэхээр төлөвлөсөн байна.
Дугуй сонирхогч та бүхэн 6 дахь удаагийн “Дугуйчдын нэгдсэн Туул голын цэвэрлэгээ”-нд оролцохдоо

  1. Унадаг дугуйн бүрэн бүтэн байдлыг сайтар хангасан байх
  2. Цуваанд явахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс илүү үйлдэл хийхгүй байх. (Огцом тормаслах,Сүлжих, Хөгжим сонсохгүй байх,

Цуваанд зөвхөн нэг эгнээгээр явах журмыг баримтлах хэрэгтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх