УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр (2018.04.30) “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.
Үндсэн чиглэлд тусгасан зорилт, арга хэмжээнд нийт 8 их наяд 780 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна. Үүний 5 их наяд 170 гаруй тэрбум төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Ирэх оны үндсэн чиглэлд Макро, эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэг, 20 зорилт, 123 бодлогын арга хэмжээг тусгажээ.
Макро эдийн засгийн бодлогын хүрээнд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах юм. Мөн инфляцийг зорилтот түвшинд байлгаж, ажилгүйдлийг бууруулан, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг бууруулна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татан, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангана гэж тусгасан байна.
Ирэх онд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэн, хөнгөн хүнс, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараа хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах юм. Дээрх салбаруудын өсөлтийн дүнд Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт хангагдана гэж Засгийн газар төслийн танилцуулгадаа дурджээ.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
