Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаас ипотекийн зээлийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
–Ипотекийн зээл олгож байгаа юу?
-Ипотекийн зээл тогтмол гарч байгаа. Монголбанкны эргэн төлөлтөөр 220 тэрбум, улсын төсвийн 120 тэрбум, нийт 340 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэ жил ипотекийн зээл олгож байгаа.
Санхүүжилтийг сар бүр хийж байгаа. Улсын төсвийн 120 тэрбумыг дөрвөн улирал дараалан олгоно. Гуравдугаар сард 30 тэрбум төгрөг олгосон. Монголбанкны эргэн төлөлтийн санхүүжилт бол сар бүр хийгдэж байгаа.
–Салбарын удирдлага ипотекийн зээл олгож байгаа гэж байгаа ч банкууд материал авч байгаа ч зээл гаргахгүй байгаа. Юунаас болж ийм асуудал үүсээд байгаа юм бэ?
-Арилжааны банкууд зээл олгохдоо өөрсдөөсөө зээл аваад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дэмжээд хамтран ажиллаж байгаа компанийнхаа барьсан барилгаасаа борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ.
Ерөнхий дүнгээрээ аваад үзвэл ипотекийн зээлийн хүрэлцээ маш бага байгаа.
–Санхүүжилтээс шалтгаалж ипотекийн зээлийн хүрэлцээ маш муу байгаа гэлээ. Цаашид зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бий юү. Энэ чиглэлд Засгийн газар ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх асуудал ярьж байгаа. 2019 оны төсвийн төслийг хэлэлцэхэд энэ асуудлыг нэлээд ярьсан. Үүнээс гадна түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдийг орон сууцжуулъя гэж байгаа.
“Буянт ухаа-2” хороололд 972 айлын орон сууцыг түрээсийн журмаар ашиглалтад оруулна. Түрээсийн орон сууцын хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд гаднын зарим улс оронд санал тавьж байна. Тухайлбал, Кувейтын Элчин сайдтай уулзаж 4300 айлын түрээсийн орон сууцны төслийг дэмжиж өгөөч гэсэн санал тавьсан.
Мөн Өмнөд Солонгосоос авах 500 сая ам.долларын хөрөнгийг Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд зарцуулна. Тэр дундаа орон сууцжуулах үйл ажиллагаанд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа.
Ипотекийн зээлийн шинэ журмыг боловсруулж урьдчилгааг 25 хувь болгохоор тусгасан байсан. Шинэ журам хэзээ хэрэгжих вэ?
–Ипотекийн зээлийн шинэ журам боловсруулж Засгийн газарт уг нь өргөн барьсан юм. Гэхдээ Сангийн сайд ОУВС-тай тохиролцох ёстой гэж үзээд буцааж татаж авсан байгаа. Хэрвээ шинэ журмаар явбал Монголбанк, төсөв, арилжааны банкуудын санхүүжилтээр жилд 10 мянган айл ипотекийн зээлээр орон сууц авах бололцоотой байсан.
Шинэ журмыг мөрдөж эхлээгүй учраас хуучин журмаараа 5-6 мянган айл орон сууцтай болно. Хөрөнгийн эс үүсвэртэй холбоотойгоор шинэ журам хэрэгжиж эхлээгүй байгаагаас гадна ОУВС-гаас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас бүх орлого зарлагаа тэдэнтэй тохирч байгаа учраас тэднээс зохих хэмжээгээр зөвшөөрөл авах болоод байгаа юм.
–Ашиглалтад орсон хэрнээ, борлуулагдаагүй орон сууцны судалгааг танай яамнаас хийж байгаа гэсэн. Судалгаа дууссан уу. Борлуулагдаагүй байрыг орон сууцгүй иргэдэд хэрхэн борлуулах вэ. Засгийн газар энэ чиглэлд ямар арга хэмжээ авах вэ?
-Бүрэн судалгаа хийж байгаа. УИХ-ын тогтоол ёсоор бид тавдугаар сард бэлэн байгаа орон сууцыг иргэдэд олгох асуудлыг боловсруулаад саналаа УИХ-д оруулах ёстой. Энэ асуудлыг хүрээнд манай яам, Сангийн яам, Монголбанк, ТББ-уудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байгаа.
–Хятад улсад хийсэн айлчлалын хүрээнд танай салбарт ямар ямар бүтээн байгуулалт хийгдэхээр байгаа вэ?
Хятадын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг бүхэлд нь шинэчилнэ. Мөн Хятадын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Ногоон нуур Дэнжийн мянгын орчимд 1,008 айлын иж бүрэн орон сууцны хорооллыг энэ жилээс барьж эхлэхээр байгаа.
Энэ хорооллыг газраа чөлөөлж өгсөн иргэдийг түр хугацаагаар оршин суух зориулалтаар ашиглах юм. Сургууль, цэцэрлэгтэй иж бүрэн хороолол баригдана.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
