Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийлээ.
Монгол Улс Ирланд Улстай 1998 оны 12 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелийг их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчилсэний дараа хоёр орны парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээнд УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга Г.Тэмүүлэн, БНИУ-аас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Оуэн О’Лири нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.
Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар Монгол Улсын Их Хурал, Ирланд Улсын Ойрэактас (парламент)-ын Дайл Эйрэанн (Төлөөлөгчдийн танхим буюу Доод танхим) хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичигт гарын үсэг зурснаар талууд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх болон холбогдох бүхий л салбарын харилцааг тогтвортой хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах замаар хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.
Ноён Шон О’Фарел айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдтэй уулзсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэр аялал жуулчлал, хөдөө аж ахуй, техник технологи, боловсрол гээд бүхий л салбарт Монгол Улстай хамтран ажиллах боломжтой хэмээн Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел цохон тэмдэглэв. Мөн улсынхаа эдийн засгийн бүтэц, экспорт, импортын талаар дэлгэрэнгүй танилцуулж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелтaй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол, Ирландын харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, боловсрол, мэдээллийн технологи, аялал жуулчлалын салбарт хөгжүүлэх, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв.
Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж, чиглэлийн талаар хөндөн ярилцсан юм.
Ийнхүү Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн албан айлчлал амжилттай өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
