Цэцэрлэгийн багачууд замын хөдөлгөөний мэдлэгээрээ өрсөлдлөө

2018 оны 05-р сарын 02 өдөр, 17 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
31655569_1942832899361662_1933399061805662208_o

Сүхбаатар дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээн өчигдөр амжилттай болж өнгөрлөө. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх зорилготой энэ тэмцээнд 27 цэцэрлэгийн 320 гаруй хүүхэд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. “Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээний нийлбэр дүнгээр
I байрт 166 дугаар цэцэрлэг
II байрт 160 дугаар цэцэрлэг
III байрт 75 дугаар цэцэрлэг
Тусгай байрыг 216 дугаар цэцэрлэг эзлэв. Мөн тэмцээний шилдэг дасгалжуулагч багшаар 166, шилдэг зохицуулагч хүүхдээр 135, шилдэг оролцогч эцэг эхээр 14 дүгээр цэцэрлэг тус тус шалгарлаа.

margad 31577855_1942833092694976_2720584898359328768_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх