2005 оноос дэлхийн зах зээлд хэрэгжиж эхэлсэн уг стандартыг “Талх чихэр” ХК Монгол Улсын хүнсний салбарт анх удаа хэрэгжүүлж буйгаараа онцлогтой юм. Эдүгээ дэлхийн 200 гаруй улс “ISO 22 000” удирдлагын стандартыг нэвтрүүлжээ.

“Талх Чихэр” ХК-ийн ерөнхий менежер С.Тамираа ярихдаа: “Уг стандартыг нэвтрүүлэхээр 13 хүний бүрэлдэхүүнтэй баг 15 сарын турш судалгаа хийж хамтран ажилласны үр дүнд манай компани албан ёсоор “ISO 22 000″ хүнсний аюулгүй байдлын удирдлагын стандартын батламжаа гардлаа. Манай хамт олон өглөө бүр хэрэглэгчиддээ эрүүл, шинэ бүтээгдэхүүнийг хүргэдэг. Ийнхүү бид үйл ажиллагаандаа хүнсний аюулгүй байдлын удирдлагын стандартыг нэвтрүүлснээр хэрэглэгчид рүүгээ чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт хийлээ. Манай компани нийслэлийн хэрэгцээний талх гурилан бүтээгдэхүүний 60 гаруй хувийг хангаж байна. хэрэглэгчид ямар нэгэн эрсдэлгүй, чанартай, найдвартай, бүтээгдэхүүн хэрэглэж, сэтгэл хангалуун үйлчлүүлэх боломжийг олгох үүднээс бид үйл ажиллагаандаа дээрх стандартыг нэвтрүүлж буй юм. Түүнчлэн манай компани 100 гаруй нэр төрлийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгчдээс авдаг. Тиймээс энэхүү стандартыг нэвтрүүлснээр бэлтгэн нийлүүлэгчдийн үйл ажиллагаа чанаржиж, тэдэнд хяналт, шаардлага тавих боломж бүрдэж байгаагаараа энэхүү стандартын ач холбогдол оршиж байгаа юм. Манай компани нийслэлийн 9 дүүрэг төдийгүй хөдөө орон нутагт шууд түгээлт хийж байна” гэлээ.

“ISO 22 000” стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд /хэлхээ/ оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллагааг зохицуулдагаараа онцлогтой аж.
“Талх чихэр” ХК нь 34 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд эдүгээ 700 гаруй ажиллагсадтай 80 гаруй нэр төрлийн талх, нарийн боов, чихэр, бялуу,жигнэмэг үйлдвэрлэж хэрэглэгчиддээ хүргэж байна. Тус компани 2004 оноос инновацийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлжээ. Улмаар хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулж Бялууны шинэ үйлдвэрээ нээхээр ажиллаж байна.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
