БОАЖЯ, Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын ой” буюу Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслолын ажиллагаа боллоо. БНСУ-н Ойн ерөнхий газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж энэ ажлыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Дамбадаржаагийн дэвсгэрт эхлүүлж байна.Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон яамны холбогдох албан тушаалтнууд, БНСУ-с Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон, БНСУ-ын Ойн ерөнхий газрын төлөөлөгчид, Сүхбаатар дүүргийн удирдлагууд, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 150 гаруй хүн оролцсон юм.


Улаанбаатар хотын ой нь нийт 3 тэрбум воны төсвөөр 40 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийх ба 2021 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжих төсөл юм6 Цэцэрлэгт хүрээлэнд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай зэргийг байгуулах ба 100 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарих юм.
Нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Агаарын бохирдол өндөр, ногоон байгууламжийн хүрэлцээ бага Улаанбаатар хотод байгуулахаар нээлтээ хийж байгаа энэхүү цэцэрлэгт хүрээлэн агаарын чанарыг сайжруулаад зогсохгүй хотын иргэдийн амралт чөлөөт цагаа эрүүл орчинд өнгөрөөх, экологийн мэдлэг олж авахад үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна. Тиймээс БОАЖЯ бүх л талаар нь дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэхэд таатай байна” хэмээсэн юм.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хамтран 2007 оноос цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургыг багасгах зорилгоор “Монгол-Солонгосын ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлж, төслийн эхний үе шат 2016 онд дууссан. Төсөл хэрэгжсэн хугацаанд БНСУ-ын Засгийн газраас 12 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжүүлэлт хийж, Төв аймгийн Лүн суманд 20 га, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 24 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, нийт 3000 орчим га талбайд ойн зурвас, заган ойн ойжуулалт хийж, 80-90 хувийн үр дүнтэйгээр ургуулжээ.




Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн ерөнхий газрын хооронд 2016 оны 12 дугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулж, дээрх төслийг 2017 оноос 2022 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. “Ногоон хэрэм” төслийн II шатны гол ажил нь хүн ам нягт суурьшсан Улаанбаатар хотод 40 орчим га талбайд хотын ой байгуулах, хотын ногоон байгууламжийг хөгжүүлэх, иргэдийн соёл амралтын ногоон байгууламж байгулах юм.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
